Бөхчүүдийн дуун цэнгүүн болно

Хуучирсан мэдээ: 2010.03.05-нд нийтлэгдсэн

Бөхчүүдийн дуун цэнгүүн болно

Монголын үндэсний бөхийн холбооноос
санаачилсны дагуу Цэргийн баярын өдөрт зориулан улс, аймгийн алдар
цолтой бөхчүүд, засуул, цэц, бөхийн тайлбарлагч нар нэгдэн, урлагийн
тоглолт зохион байгуулахаар болжээ. Тоглолтод  улсын заан О.Одгэрэл,
улсын өсөх идэр начин И.Ёндонсамбуу, Ц.Цогтжаргал, улсын начин
Т.Өсөх-Ирээдүй, Соёлын тэргүүний ажилтан С.Эрхэмбаяр зэрэг хүчтэнүүд
оролцож, ая дуугаа өргөх юм байна. Сонирхуулахад, 2005 онд бөхчүүдийн
дунд зарласан дууны тэмцээнд улсын начин С.Эрхэмбаяр түрүүлж, улсын
арслан Д.Мөнх-Эрдэнэ, өсөх идэр начин И.Ёндонсамбуу нар удаалж байсан
билээ.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж