Вудс сексийн хамаарлаа эмчлүүлж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.04-нд нийтлэгдсэн

Вудс сексийн хамаарлаа эмчлүүлж эхэлжээ

Гольфын
домогт тоглогч Тайгер Вудс сексийн хамаарлаасаа салахын тулд нөхөн
сэргээх төвд эмчлүүлэхээр хэвтжээ. Миссисипийн Pine Grove клиник
Вудсийн гажгийг засах гэнэ. Вудс секс дуулианы баатар болж олон тооны
нууц амрагуудтайгаа зугаалан эхнэрээ хуурдаг байжээ. Түүний
эмэгтэйчүүдийн тоонд нь жирийн зөөгч бүсгүйгээс эхлээд порно од Холли
Сэмпсон (зурагт) байжээ.

Саяхан бас
нэг цуутай жүжигчин Дэвид Духовны  ийм гажгаа эмчлүүлсэн байна.  “The
X-Files” олон ангит киноны од эмнэлэгт хэдэн сар хэвтэн эмчлүүлсэн
ажээ.  Вудс ч түүнээс урт хугацаагаар эмчлүүлэх бололтой. Завсрын
холбоо хайж, завхайрдаг сэтгэцийн гажгийг сексийн хамаарал гэж эмч нар 
үздэг гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж