Даланзадгадын дулааны шугам хөлджээ

Хуучирсан мэдээ: 2011.01.25-нд нийтлэгдсэн

Даланзадгадын дулааны шугам хөлджээ

Өнгөрсөн сарын сүүлчээр Даланзадгад хотын дулааны станцад гэмтэл гарч, дулааны шугамуудаа хөлдөөж байсан ч энэ байдал дахиад давтагдлаа. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Дулааны цахилгаан станцад гэмтэл энэ сарын 19-ний 21:00 цагийн үед гэмтэл гарч, засварлах ажил үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар хоёрдугаар турбиныг ажилд оруулан нэгдүгээр зуухаа галлаж аймгийн Нэгдсэн эмнэлэг, сургууль, цэцэрлэг, орон сууцны байруудад халаалт өгч эхэлсэн боловч 12, 16, 21 тоот орон сууцны оршин суугчид халаалтгүй хэвээр байгаа аж. Учир нь тухайн байрнуудын дулааны шугамын хөлдсөн хэсгийг гэсгээх ажлыг Даланзадгад сумын Дулааны цахилгаан станц мэргэжлийн анги, Онцгой байдлын хэлтэс, Хилийн цэргийн 0131 дүгээр анги, Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн албан хаагчид өнөөдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байна.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж