Загвар өмсөгч Б.Азжаргал, топ модель Ч.Уранбилэг нар “Азийн од” шагнал хүртжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.04-нд нийтлэгдсэн

Загвар өмсөгч Б.Азжаргал, топ модель Ч.Уранбилэг нар “Азийн од” шагнал хүртжээ

 Азийн
урлагийн одууд, шилдэг загвар өмсөгчдийн дунд зохион байгуулдаг “Азийн
оддын фестиваль” энэ сарын 15-нд Солонгосын Сөүл хотноо болж өндөрлөв.
Тус фестивальд манай улсаас өнгөрсөн жилийн “Гоёл” наадмын топ модель
Ч.Уранбилэг болон загвар өмсөгч Б.Азжаргал нар оролцсон юм. Солонгос,
Тайланд, Хятад, Сингапур, Энэтхэг зэрэг 13 орны шилдэг моделиуд "Азийн
урлагийн фестиваль"-д өрсөлдсөнөөс гадна улс тус бүрээс нэг алдартай
кино жүжигчин, дуучин хүрэлцэн ирсэн аж. Харин Сөүл хотын олимпийн
цэнгэлдэх хүрээлэнд болсон загварын шоунд эх орноо төлөөлөн оролцсон
загвар өмсөгч Б.Азжаргал, топ модель Ч.Уранбилэг нар тус фестивалийн
шилдгийн шилдэг “Азийн од” шагналын эзэн болжээ. Дашрамд сонирхуулахад
өнгөрсөн онд уг фестивальд загвар өмсөгч Э.Сэлэнгээ, Ж.Мөнхдалай нар эх
орноо төлөөлөн оролцож байжээ.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж