Оскарт нэр дэвшсэн ”Шуурганы эзэн” киноны продюсерийг ёслолын үйл ажиллагаанд оруулахгүй

Хуучирсан мэдээ: 2010.03.04-нд нийтлэгдсэн

Оскарт нэр дэвшсэн ”Шуурганы эзэн” киноны продюсерийг ёслолын үйл ажиллагаанд оруулахгүй

Америкийн кино академ Оскарт нэр дэвшигчдийн нэг "Шуурганы эзэн" киноны продюсеруудын нэг Картьег Оскар гардуулах ёслолд оруулахгүй байхаар шийджээ. Тус киноны продюсер Картье "Аватар" кинонд санал өгөхгүй байхыг уриалсан элелоктрон захидлуудыг олон янзаар хувилж кино академийн гишүүдэд илгээсэн юм. Associated Press мэдээлснээр "Америкийн кино академийн дүрэм журамд нэр дэвшсэн аливаа бүтээлийг муу талаас нь сурталчлах эсвэл доромжлохыг хориглосон заалт байдаг. "Шуурганы эзэн" киноны продюсер Николь Картье "Оскарын ёслол"-ын үйл ажиллагаанд оролцохгүй. Гэвч хэрвээ түүний кино наадмаас ялалт авбал тэр алтан баримлыг авна. Нэг үгээр хэлбэл Кино академ түүнийг харьцангуй зөөлөн шийтгэсэн гэсэн үг. Картье хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Тэр тэнэг зүйл хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн" гэж бичжээ.
   Тэр нэгдүгээр сарын 19-нөөс эхлэн кино академийн гишүүдэд 500 саяар бүтсэн киноны төлөө бус харин өөрийн кинонд саналаа өгөхийг ухуулсан утгатай захиануудыг кино академийн гишүүдэд илгээн эрээ цээргүй уриалж байсан юм. Үүгээр ч зогсохгүй тэр өөрийн киног нэгдүгээрт оруулж харин "Аватар"-ыг бүр 10 дугаар байранд оруулахыг зааварчилсан захидлыг бичсэн байжээ. Өмнө нь мэдээлж байснаар продюсерийг ямарч аргаар шийтгэж болох байсан. Түүний киног нэр дэвшигчдийн дундаас хасах, Киног хожсон тохиолдолд Картьег академийн гишүүнчлэлд авахгүй байх. Гэвч харьцангуй зөөлөн шийтгэл оноолоо гэж кино шүүмжлэгчид үзэж байна.
                                                                                                                                Л.Золбаяр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж