Германы телевизээр ирэх дөрөв дүгээр сараас эхлэн Берлин хот дахь Оросын мафийн тухай 10 ангит уран сайхны цуврал кино гарахаар болжээ. DW-World мэдээлснээр кино шүүмжлэгч нар энэ мэдээг тун нааштайгаар хүлээн авчээ. Кинонд Латвиас цагаачлан ирсэн еврейн хүү Марек Горский өөрийн хамтрагчтайгаа нийлэн цуврал аллагыг мөрдөнө. Эдгээр цуст аллагад өртсөн хүмүүс нь Берлин хотын Шарлоттебург дүүргийн гэмт бүлэглэлүүдийн хоорондын тэмцлийн золиос болно. Мөрдөн байцаагч нар хууль бус тамхины наймаа эрхэлдэг Оросын мафийн загалмайлсан эцэг "Одесс" рестораны эзэн Мишагийн ул мөрөөр орно. Гэтэл киноны цаашдын өрнөлийн явцад Марекийн төрсөн эгч Мишагийн эхнэр болж таарна. Харин Марекийн төрсөн ах болох Гриша Горскийн үхэлд рестораны эзэн холбоотой байсан нь тогтоогдож үйл явдлын ээдрээ улам бүр төвөгтэй болох ажээ. Мөрдөн байцаагч залуу Марек Горский мафитай тэмцэхийн хажуугаар бусдын эрхэнд орсон хуучин СССР-ийн иргэн биеэ үнэлэгч хүүхнийг чөлөөлөхийн төлөө тэмцэнэ. Киноны үйл явдал Герман болон Польшид өрнөх боловч найруулагч украинд болж буй үйл явдлын хэсгийн зураг авалтаа Польшид хийжээ.
Киног бүтээгчид киногоо хоёр жилийн туршид хийсэн байна. Зарим мэдээллээр санхүүгийн хувьд хүндрэлтэй байжээ. Продюсер нь киногоо өөрөө санхүүжүүлж байсан бөгөөд кино зураг авалт дундаа ч ороогүй байхад дампуурах дээрээ тулж байсан гэнэ. Харин энэ байдал удаан үргэлжилсэнгүй Германы олон нийтийн телевиз санхүүжилт хийсэн тул кино амжилттай болж ийнхүү үзэгчдэд хүрэхэд бэлэн болжээ.
Л.Золбаяр