Хиддинк бэлэгнээс татгалзжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.04-нд нийтлэгдсэн

Хиддинк бэлэгнээс татгалзжээ

Оросын хөлбөмбөгийн ерөнхий дасгалжуулагч Гуус Хиддинк хэдийгээр ирэх 8 дугаар сарын 1-нээс Туркийн хөлбөмбөгийн багийн ерөнхий дасгалжуулагчаар очихоор болсон ч гэсэн Туркийн багийн өмсгөл бэлгэнд авахаас татгалзлаа. Будапештийн онгоцны буудал дээр Оросын багийг тосч авсан сурвалжлагч нарын нэг түүнд Туркийн багийн тэмдэгтэй цамц бэлгэнд өгөх гэж оролджээ. Гэхдээ бэлэг өгсөн сурвалжлагч нар нь аль улсынх байсан нь тодорхой бус байна.
Гуравдугаар сарын 3-ны өдөр Дьор хотод болох Унгарын үндэсний  шигшээ багтай хийх нөхөрсөг уулзалт тэмцээнд оролцохоор Оросын шигшээ баг тус улсад иржээ. Хиддинк энэ үед зөвхөн Туркийн багийн цамц бэлгэнд авахаас татгалзсанаар ч зогссонгүй Туркийн багтай холбоотой аливаа мэдээлэл өгөхийг ч хүсээгүй гэнэ. Харин тэр өөрийн бүхий л бодол санаагаа Унгар Оросын шигшээ багийн тоглолт дээр төвлөрүүлж байна гэж мэдэгджээ.
ӨАБНУ-д болох хөлбөмбөгийн дэлхийн аваргад оролцох эрхийн төлөө өнгөрсөн 10 сард болсон тоглолтод Оросын баг хожигдсоны дараа Хиддинк Оросоос явах тухай яригдаж эхэлсэн юм. Харин Хиддинк өнгөрсөн сард хийсэн мэдээлэлдээ долдугаар сарын 30-ныг хүртэл Оросын хөлбөмбөгийн холбоотой ажиллана. Түүнээс цааш Туркэд очих болсон тухайгаа хэлсэн. Уг нь Холланд мэргэжилтний Оростой хийсэн гэрээ 2012 оны долдугаар сарын 31 хүртэл хүчинтэй байсан билээ.
                                                                                                                              Л.Золбаяр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж