
Канадын хоккейн нийгэмлэгийн зөвлөлийн дэд ерөнхийлөгч Жони Мислигийн үгээр бол тоглолт дууссаны дараа тамирчдын хэрэгслүүд хүн тус бүрийн цунхэнд ном журмынхаа дагуу хийгдсэн байх ёстой ажээ. Торонто хот дахь хамгийн сүүлийн амжилтыг илэрхийлсэн бүтээгдэхүүнүүд тавьдаг танхимын төлөөлөгч ирэн багийн удирдлагуудад хүсэлт гаргасны дараа л нөгөөх хэрэглэлүүд нь алга болсныг мэдсэн байна. Мислигийн хэлж байгаагаар бол тамирчны цохиур мод хулгайд алдсан эсвэл бусад тамирчны эд зүйлстэй холилдсон эсэхийг тодорхойлж хэлэхэд төвөгтэй байна гэсэн боловч тэр энэ асуудлыг нэг тийш шийдэх болно гэдгээ мэдэгджээ.
Л.Золбаяр