FIFA-аас гаргасан хөлбөмбөгийн багуудын рейтингэд Оросын багийн үзүүлэлт дээшилжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.04-нд нийтлэгдсэн

FIFA-аас гаргасан хөлбөмбөгийн багуудын рейтингэд Оросын багийн үзүүлэлт дээшилжээ

Олон улсын хөлбөмбөгийн холбооны үзүүлэлтээр Оросын хөлбөмбөгийн баг нэг шат ахиж, 12 дугаар байранд оржээ. Энэхүү шинэчилэгдсэн жагсаалт нь FIFA-гийн албан ёсны сайт дээр гуравдугаар сарын 3-ны өдөр гарсан байна. Энэ удаа Оросууд Египетийн багийн дээр бичигдсэн бөгөөд харин Египет нь долоон байраар доошилжээ. Египетийн оронд эхний аравт Грек орж ирсэн байна. Энэ үзүүлэлтийг Испанийн баг тэргүүлсэн хэвээр байна. Түүний гол өрсөлдөгч Бразил хоёрт бичигджээ.
FIFA /Гурав дугаар сарын 3-ны өдөр гаргасан  багуудын үзүүлэлт/
1.Испани – 1642 оноо
2. Бразил – 1594
3. Голланд – 1324
4. Итал – 1226
5. Герман – 1208
6. Португал – 1201
7. Франц – 1171
8. Англи – 1109
9. Аргентин – 1087
10. Грек – 1074 оноогоор жагсаалтын эхний 10 байранд оржээ.
Гэхдээ багуудын энэ рейтинг тогтвортой биш. FIFA-гийн албан ёсны сайтад энэхүү жагсаалт энэ гуравдугаар сард болох нөхөрсөг уулзалт тэмцээнүүдийн дараа дахин өөрчлөгдөх болно гэдгийг цохон тэмдэглэсэн байна.
                                                                                                                       Л.Золбаяр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж