Оросын Олимпийн хорооны дарга огцров

Хуучирсан мэдээ: 2010.03.04-нд нийтлэгдсэн

Оросын Олимпийн хорооны дарга огцров

Оросын
Олимпийн хорооны Ерөнхийлөгч Леонид Тягачев  албан тушаалаасаа
огцорчээ. “Леонид Васильевич огцрох өргөдлөө өгсөн. Түүний шалтгааны
талаар нарийн ширийнийг мэдэхгүй. Оросын тамирчдын Олимпийн тэмцээнд
оролцсон үр дүнтэй тэр нь холбоотой байх” гэж ОХУ-ны хэвлэлийн
төлөөлөгч мэдэгдсэн байна. Үүнээс өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий
Медведев Оросын шигшээ багийн тоглолтыг хариуцсан албан тушаалтнууд
сайн дураараа огцрох өргөдлөө өгөх ёстой гэж мэдэгдсэн билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж