“Российские железные дороги” (РЖД) улсын төмөр замын тээврийн монополи компани Сочийн олимпийн ерөнхий ивээн тэтгэгч болон зохих бичиг баримтад гарын үсгээ зурцгаав. Олимпийн тоглолтыг зохион байгуулах хорооны мэдээгээр РЖД-тай 115 сая ам.долларын маркетингийн гэрээг байгуулсан байна. Хоёрдугаар сарын 27-ны өдөр Сочид болсон зөвлөгөөн дээр Оросын төмөр зам компанийн тэргүүн Владимир Якунин Ерөнхий сайд Владимир Путинд хандан Сочийн төмөр замын төслийг хэрэгжүүлэхэд 5,4 тэрбум рубль дутаад байна гэж гомдоллож байлаа. Путины хэлснээр 2010 онд РЖД компанийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр 270,5 тэрбум рубль болж байгаагаас 60 тэрбумыг нь Олимпийн байгууламжинд зарцуулах ажээ. РЖД-гээс гадна Сочийн Олимпийн ивээн тэтгэгчдээр тус бүр 130 миллионов доллар гаргах "Ростелеком", "Мегафон", "Роснефть" (180 миллионов), Сбербанк (110 миллионов), мөн "Аэрофлот", "Боско спорт", Volkswagen (тус бүр 100 сая доллар) компаниуд болсон байна.