Украины парламент Засгийн газраа огцруулав

Хуучирсан мэдээ: 2010.03.04-нд нийтлэгдсэн

Украины парламент Засгийн газраа огцруулав

Украины Дээд рад гуравдугаар сарын 3-ны өдрийн хуралдаанаараа Ерөнхий
сайд Юлия Тимошенког огцруулахын төлөө саналаа өглөө. Дээрх шийдвэрийн
төлөө хурлын танхимд байсан 404 депутатуудын 243 нь санал өгсөн байна.
Ерөнхий сайдыг огцруулахын төлөө Бүс нутгийн намынхан, коммунистууд,
Литвины болон НУНС блокийн депутатууд мөн Тимошенкогийн  намын долоон
депутатууд саналаа өгсөн байна. Тимошенко ба түүний танхимын гишүүдийн
зарим нь санал хураалтын үеэр хуралдаанд ирсэн байв. Одоо Бүс нутгийн
намынхан парламентын шинэ эвсэл байгуулж, Ерөнхий сайдад хүнээ нэр
дэвшүүлэх л үлдэв. Юлия Тимошенко парламентын сөрөг хүчний лидер боллоо.
Огцорсон нөхцөлд Засгийн газрыг нэг ч минут удирдахгүй, болж буй хэрэг
явдлын хариуцлагыг хүлээхгүй гэдгээ тэрээр өмнө нь мэдээлсэн байв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж