Чилийн Консепсьон хотын орон сууцны нэгэн нурсан байшингийн нуранги доороос амьд үлдсэн 79 хүн ба долоон цогцосыг гарган авчээ. Чилийн хоёр дахь том хот Консепсьон газар хөдлөлд хамгийн их нэрвэгдсэн юм. Хотын Альто Рио дүүргийн тэр нурсан байранд 80 айл амьдарч байсан ба ашиглалтад өнгөрсөн жилд оржээ. Одоо тэр байшингийн зургаан хүний хувь заяа нь тодорхойгүй байна.