Багана мөргөж, жолооч нь осолдох дөхжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.25-нд нийтлэгдсэн

Багана мөргөж, жолооч нь осолдох дөхжээ

Нүүрс буулгаж байсан автомашин багана мөргөж, жолооч нь осолдох дөхжээ. Өчигдөр Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн нутаг “Бадамлах дөл” Дулааны цахилгаан станцад нүүрс буулгаж байсан ХОА 92-50 улсын дугаартай Камаз загварын автомашин нүүрсний карьерын багана мөргөж, жолооч Д нь гэмтэл авчээ. Тус аймгийн Аврах отрядын албан хаагчид дуудлагын дагуу жолоочийг автомашинаас гарган авч, аймгийн Яаралтай түргэн тусламжийн төвийн эмчид шилжүүлсэн байна.

Д.Долгор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж