Бээжинд Ардын төлөөлөгчдийн чуулганы хуралдаан эхлэв

Хуучирсан мэдээ: 2010.03.04-нд нийтлэгдсэн

Бээжинд Ардын төлөөлөгчдийн чуулганы хуралдаан эхлэв

Ардын төлөөлөгчдийн 11 дэх чуулганы гуравдугаар хуралдаан Бээжин хотноо нээгдэв. Ардын улс төрийн зөвлөлдөх Хятадын зөвлөлийн Бүх Хятадын хорооны (АУТЗХЗБХХ) дарга Цзя Цинлинь хорооныхоо товчооны ажлын тайланг тавив.  Тэрээр хэд хэдэн сэдвийг онцлон ярьжээ. Үүнд:
АУТЗЗБХХ нь хүн амын амьжиргааны төвшинг дээшлүүлэхийн төлөө бүхий л хүчин чадлаа чиглүүлэх болно. Өнгөрсөн жилийн хугацаанд тус хороо дотоодод болон гадаадад нутаг нэгтнүүдийнхээ эв нэгдлийг бэхжүүлэхээр идэвхтэй ажиллалаа.
АУТЗЗБХХ-ны хүчин зүтгэлийн үр дүнд улс орны үзэл суртал ба улс төрийн үндэс ихээхэн бэхжлээ.
2010 онд АУТЗЗБХХ нь Хятадын эдийн засгийн эрчимтэй хөгжил, тогтвортой байдлыг хангахын тулд шургуу ажиллах ёстой гэж Цзя Циньлинь хэлэв.
АУТЗЗБХХ-ны санаачилгаар XXI зууны IV дэх чуулга ирэх есдүгээр сард Бээжин хотноо болно гэж чуулганы хуралдааны хэвлэлийн төлөөлөгч Жао Цижэн сэтгүүлчдэд мэдээлэв. Уг чуулга 1996 оноос эхлэн таван жилд нэг удаа болж иржээ. Эдийн засгийн өсөлтийн загварыг бүх нийтийн дулаарлын эсрэг тэмцэлтэй холбогдуулан өөрчлөхтөй холбоотой асуудлууд, эрчим хүчний шинэ эх сурвалжийг ашиглах, энэ чиглэлээр олон улстай хамтрах зэрэг олон асуудлыг чуулга хэлэлцэх гэнэ.  Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн чуулганы хуралдаан дээр Түвд ба Шинжааны урт хугацааны тогтвортой байдлын асуудал нухацтай яригдах болно. Автономийн районуудын ядуурлыг буруулах мөн боловсролыг хөгжүүлэх нь уг асуудлын  гол хүчин зүйл нь болох ёстой ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж