Малын индексжүүлсэн даатгал эхлэх гэж байна

Хуучирсан мэдээ: 2010.03.04-нд нийтлэгдсэн

Малын индексжүүлсэн даатгал эхлэх гэж байна

Малын индексжүүлсэн даатгалыг энэ сарын 15-наас ирэх долдугаар 15 хүртэл хийхээр болжээ. 2006 оноос Увс, Хэнтий, Баянхонгор, Сүхбаатар аймагт хэрэгжиж байсан төслийг энэ оноос Булган, Завхан, Говь-Алтай, Дархан-Уул, Сэлэнгэ гэсэн таван аймагт нэмж хэрэгжүүлэхээр болсон байна.
Малын индексжүүлсэн даатгал төслийг Дэлхийн банк, Японы Засгийн газар, Швейцарийн Засгийн газрын хөгжил, хамтын ажиллагааны агентлагийн хамтарсан санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа бөгөөд 2012 он гэхэд бүх аймгийг хамруулахыг зорьж байгаа ажээ.
П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж