Энэ сарын 30-ныг хүртэлх урьдчилсан төлөв байдлаар, 26-нд баруун зүгийн нутаг болон төвийн нутгийн баруун хэсгээр, 27-нд нутгийн зүүн хагаст бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 27, 28-нд говь, талын нутгаар 12-14 метр секунд хүрч ширүүснэ. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 36-41 градус, өдөртөө 29-34 градус, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 21-26 градус, Эхийн голын Баянбүрд, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна. Хугацааны эцсээр ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна
Ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна
Өнгөрсөн хоногт Завхан, Сүхбаатар, Дорнодын зарим нутгаар бага зэргийн цас орж, салхи түр зуур Өвөрхангайн Хархоринд 12-18 метр секунд хүрч салхилж, Завханы Баянтэс, Отгон, Цэцэн-уул, Тосонцэнгэл, Увсын Тэсд 47 градусын хүйтэн байжээ. Харин өнөөдөр баруун зүгийн нутаг болон төвийн нутгийн хойд хэсгээр үүлшиж баруун зүгийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 метр секунд, говь талын нутгаар явган шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 31-36 градус, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Халх голын сав газраар 22-27 градус, Эхийн голын Баян бүрд болон говийн нутгийн өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 17-22 градус хүйтэн байна.