“Ирж буй цаг” уран бичлэгийн үзэсгэлэн гарчээ

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

“Ирж буй цаг” уран бичлэгийн үзэсгэлэн гарчээ

    Соёл урлагийн яруу найргийн академи, Монголын урлагийн зөвлөл хамтран Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейн “Улаан гэр” арт галерейд “Ирж буй цаг” монгол уран бичлэгийн үзэсгэлэнг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна. Тус үзэсгэлэнгийн уран бичлэгүүдийг Монгол яруу найргийн мөр шадаар бүтээсэн бөгөөд шүлэг бичиг хоёрын найрсал хийгээд Монгол бичгийн урлагийн гоо сайхныг илэрхийлж буйгаараа онцлог юм. Мөн тус үзэсгэлэнд, бийр бэхийг найрсалт бичлэгээс гадна, цалин цагаан мөнгөөр урласан уран бичлэгүүд тавигдсан байна. Монголын уран бичлэгийн хөгжил хийгээд ирээдүйн өнгө төрхийг тольдон харж болох уг үзэсгэлэнд яруу найрагч Г.Мэнд-Ооёо, зураач, каллиграфч Д.Баттөмөр, Д.Батбаяр, Д.Ганбаатар, Л.Түвшинжаргал нар бүтээлээс  дэлгэжээ. Мөн энэ сарын 5-нд тус үзэсгэлэнгийн танхимд ирж буй цаг яруу найргийн уншлага болох бөгөөд үе үеийн яруу найрагчид оролцох юм байна

Ц.Хишиг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж