Өвөл дууссанаар хүндрэл дуусахгүй гэдгийг малчид ойлгож байна

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Өвөл дууссанаар хүндрэл дуусахгүй гэдгийг малчид ойлгож байна

Өвөл дууссанаар хүндрэл дуусахгүй гэдгийг малчид ойлгож байна
Баруун аймгуудад ажиллаж байгаа Ерөнхийлөгч Увс аймгийн Зүүнговь сумаас Улаангом сум руу явах замдаа малчин айлын хаваржаанд бууж, хаваржилтын байдалтай танилцлаа. Хаврын урь ирээгүй, цас орсон хэвээр байгаа Увс аймгийн Зүүнговь суманд залуу малчин Л.Начингийнх ганц гэрээрээ, 200 гаруй толгой малтай хаваржиж байна. Уг нь өнгөрсөн жил 700 гаруй мал тоолуулжээ. “Энэ жил харьцангүй эрт хүйтэрлээ. Бэлтгэж авсан жаахан өвс тэжээл дууссан. Одоо хавар мод болохгүй, хүйтний эрч сулрахгүй шинжтэй. Сүүлийн хэдэн өдрүүдэд голдуу хээлтэй мал хорогдож байна” гэж гэрийн эзэн ярилаа. Зөвхөн малдаа тэжээл авахад 500 гаруй мянган төгрөг зарцуулаад байна гэв.
Л.Начингийн гэрт зэргэлдээ хотноос ирсэн н.Түмэннаст Ерөнхийлөгчид ярихдаа “Бид төвийн бүсийнхнийг бодвол маш их өндөр зардал, өртөгтэй амьдарч байна. Гурван хүүхэд минь хотод оюутан. Гэтэл 300 гаруй малынхаа талыг зуданд алчдихлаа. Гэхдээ бид өвс тэжээл өгөөч гэж гуйхгүй. Цаашдаа бэлчээрийн мал ахуйг ямар бодлого чиглэлээр авч явах вэ, хязгаар нутгийн иргэдэд ямар дэмжлэг хэрэгтэй байгаа вэ, байгал дэлхийтэй яаж зохицуулж амьдрах вэ гэдгийг төр засгийн тэргүүн та нар минь сайтар болгоогоорой” гэлээ.
Зуданд малаа алдсан, зутранги байдалтай байхад нь эргэж ирсэнд гэрийн эзэн Ерөнхийлөгчид талархаад, сайн цаг ирсэн үед дараа дахин ирээрэй гэв. Ерөнхийлөгч малчин айлд түр буудалласны дараа Увс аймгийн Улаангом сум руу явлаа гэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Олон нийттэй харилцах, мэдээлэл боловсруулах албанаас мэдээллээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж