Залуучуудын шигшээ багийн сонгон шалгаруулалтыг зарлажээ

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Залуучуудын шигшээ багийн сонгон шалгаруулалтыг зарлажээ

Биеийн тамир, спортын газрын дарга болон шигшээ багийн албанаас залуучуудын үндэсний шигшээ багийг шинээр байгуулах шийдвэр гаргажээ.    
Тиймээс залуучуудын үндэсний шигшээ багийг шинээр байгуулахтай холбогдуулан Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдын сонгон шалгаруулалтыг 2010 оны гуравдугаар сарын 10-ны өдөр багтаан явуулахаар болсон байна. 

Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид бүрдүүлэх материалын лавлагааг Биеийн тамир, спортын газрын Үндэсний шигшээ багаас авч болох бөгөөд энэ сарын 09-ний дотор материалаа бүрдүүлж өгөх ёстой юм байна.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж