Волейболын оюутны УАШТ болно

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Волейболын оюутны УАШТ болно

Монголын Улсын
2010 оны Оюутны аварга шалгаруулах тэмцээнийг волейбол, ширээний теннис, чөлөөт
бөх, аэробик, гандбол, бокс, шатар, модон бөмбөг, сагсан бөмбөг гэсэн спортын
есөн төрлөөр  Улаанбаатар хотноо энэ
сарын 9-нөөс эхлэн зохион байгуулах гэж байна. Эхний тэмцээн болох волейболын
УАШТ гуравдугаар сарын 9-14-ний өдрүүдэд МУИС-ийн ЭЗС-ийн Спорт зааланд болох
аж.

Тэмцээнд төрийн өмчийн
болон төрийн өмчийн бус бүх их, дээд сургууль, коллежуудын тэмцээнүүдээс шалгарсан
оюутны баг, тамирчид
 оролцон өрсөлдөх ба анхны
тэмцээнд МУБИС, МУИС, ХААИС, ХҮДС, ЭМШУИС, ИЗИС, ҮБТДС, Мон-Алтиус БТДС, Орхон
ИС зэрэг их, дээд сургуулиуд оролцохоор мэдүүлгээ өгөөд байна.
Оюутны улсын аваргын 2010 оны тэмцээнд амжилттай оролцсон
оюутан тамирчдаас сонгон шатрын тамирчидыг Швейцарь улсын Цюрих  хотноо болох шатрын ОДАШТэмцээнд, модон
бөмбөгийн тамирчдыг Уганда улсын Кампала хотод, чөлөөт бөхийн тамирчдыг Италийн
Турин хотноо, ширээний тениисний тамирчдыг Азийн АШТ-нд Хонконг улсад, боксын тамирчдыг
манай оронд 10 сарын 04-10 нд болох боксын ОДАШТ-нд тус тус оролцуулахаар сонгон
шалгаруулах юм.

Тэмцээний төрөл
тус бүрт  амжилттай оролцож хувийн
дүнгээр эхний гуравдугаар байр эзэлсэн баг, багийн спортын төрлийн тамирчдыг
Оюутны улсын аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, хүрэл медаль,
өргөмжлөлөөр  шагнаж урамшуулахаас
гадна  нэгдсэн дүнгээр их, дээд сургууль,
коллежиудыг эхний 6 байр эзлүүлэн мөнгөн шагнал, өргөмжлөл, цомоор шагнаж
урамшуулах юм.

2010 он бол
Монголын оюутан тамирчид дэлхийн оюутны спортын зуны “Универсиад” наадамд
оролцож эхэлсний 45 жилийн ойн жил бөгөөд Монголын оюутны спортын холбоо нь энэ
онд болж байгаа бүх арга хэмжээгээ энэхүү их ойн хүрээнд явуулж байгаа ба зүүн
бүсийн Оюутны спортын наадам Дорнод аймгийн Чойбалсан хотноо дөрөвдүгээр сарын
15-18-ны өдрүүдэд,
баруун болон хангайн бүсийн наадмыг Говь-Алтай аймгийн төв Алтай хотноо энэ оны
есдүгээр сарын 25-27-ны өдрүүдэд тус тус зохион байгуулах ажээ.

 

Тэмцээнүүдийн
төрөл, бүрэлдэхүүн, хугацаа, зохиогдох газар

 












¹

Төрлүүд

Хугацаа

Явагдах
байр

1.

 Волейбол

03 сар 0914

МУИС-ийн ЭЗС-ийн спорт заал

2.

Ширээний теннис

03 сар 2627

ШТ-ний  “Оч” клуб

3.

Чөлөөт
бөх

05 сар 0506

ҮБТДС-ийн спорт заал

4.

Аэробик

03 сар 27-28

ШУТИС-ийн БТС-ын спорт заал

 5.

Гандбол

04 сар 17-19

МУБИС

6.

Бокс

04 сар 29
05/01

СТО-ны “А” заал

7.

Шатар

05 сар 05-09

ХҮДС-ийн хурлын танхим

8.

Модон бөмбөг

05
сар 14-15

Монгол шилтгээний талбайд

9.

Сагсан
бөмбөг

10 сар 11-17

ШУТИС-ийн спорт заал

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж