Ашигт малтмалын өөрчлөлт. Нэгдүгээр сарын 17-24-ны байдлаар

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Ашигт малтмалын өөрчлөлт. Нэгдүгээр сарын 17-24-ны байдлаар

Алт
Энэ сарын 17-ны байдлаар алтны үнэ унци нь 1,117,10 ам.доллар байсан бол 23-ны өдөр унци алтны үнэ 1107 ам.доллар болж 10,1 ам.доллараар унасан байна. Шинжээчид цаашид алтны үнэ өсөх хандлагатай гэж үзэж байна. Их Британийн санхүүгийн судалгааны байгууллага болох “Financial Forecast Center”-ийн хийсэн судалгаагаар 2010 оны нэгдүгээр сард алтны үнэ унци нь 1119 ам.доллар, хоёрдугаар сард 1134, гуравдугаар сард 1159, дөрөвдүгээр сард 1183 ам.доллар болж өсч, наймдугаар сард нэг унци алтны үнэ 1215 ам.долларт хүрнэ гэсэн судалгаа хийсэн байна. Гэвч АНУ-ын зарим шинжээчийн хэлж байгаагаар алтны ханш сулрах хандлагатай гэж үзэж байна. Учир нь Европын холбооны улсын эдийн засгийн байдал сул байгаагаас мөн Грекийн дөрвөн том банкны үйл ажиллагаа тааруухан байгаа гэх мэт шалтгаанууд алтны үнэнд нөлөөлнө гэж үзэж байгаа ажээ.

Зэс
Хоёр долоо хоногийн өмнө Хятадын зэс худалдан авах хэрэглээ нэмэгдсэнээр зэсийн үнэ өссөн. Энэ сарын 16-ны байдлаар зэсийн үнэ паунд нь 3.2199 ам.доллар, нэг тонн нь 6940 ам.доллар байсан бол 24-ний байдлаар паунд зэсийн үнэ 3,1835 ам.доллар болж бага зэрэг буурсан байна.

Газрын тос
Энэ сарын 17-ны өдөр баррель газрын тосны үнэ 77.26 ам.доллар байсан бол 24-ний өдөр 78.30 ам.доллар болж 1.04 ам.доллараар өссөн байна. АНУ-д их хэмжээний цас орон халаалтын хий болон байгалийн хийн үнэ өсөн 5.35 ам.доллар болтлоо өссөн бол энэ сарын 24-ний өдөр баррель байгалийн хийн үнэ 4.75 ам.доллар болтлоо буурсан байна.

2010 оны 2 сарын 24

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж