Гахайн мах 2.8 тонныг зах зээлд нийлүүлжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.25-нд нийтлэгдсэн

Гахайн мах 2.8 тонныг зах зээлд нийлүүлжээ

Говь-Алтай аймагт хөдөө аж ахуйн тэжээвэр амьтад өсгөн үржүүлж хэрэгцээндээ ашигладаг 44 өрх байдаг. Тэдгээр айл өрхүүд гахайн мах 2.8 тонн,18.6 мянган ширхэг өндөгийг өөрийн хэрэгцээнд болон зах зээлд нийлүүлсэн байна. Оны эцсийн тооллогын дүнгээр илжиг 60, гахай 59, тахиа 505, тахь 44 тоологдсон байна. Тус аймгийн Их говийн шим мандлын дархан цаазат газрын нутаг дэвсгэрт тахьнууд байдаг бол Цогт, Алтай сумдад дээрх тооны илжиг байдаг аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж