“Хот дахин хөгжүүлэх хууль”-ийг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2011.01.25-нд нийтлэгдсэн

“Хот дахин хөгжүүлэх хууль”-ийг хэлэлцэнэ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    “Хот дахин хөгжүүлэх хууль”-ийн төслийн талаар салбарын мэргэжилтэн, эрдэмтэд, мэргэжлийн болон иргэний нийгмийн байгууллагаас санал авах ярилцлагыг Хангарьд ордны “Хот байгуулалтын үзэсгэлэн”-гийн танхимд нэгдүгээр сарын 31-ний өдөр зохион байгуулна. Гэр хорооллыг орон сууцны хороолол болгон хөгжүүлэхэд эрх зүйн орчин бүрдээгүйн улмаас хөрөнгө мөнгөнөөс үл шалтгаалан барилгажилтын ажил удаашраад байгаа аж. Тиймээс шинээр боловсруулж буй “Хот дахин хөгжүүлэх тухай хууль”-д мэргэжлийн болон эрдэмтэд, иргэний нийгмийн байгууллагаас санал авч тусган уг хуулийн төслийг боловсронгуй болгохоор энэхүү уулзалтыг зохион байгуулж байгаа юм байна. Уулзалт, ярилцлагад Зам тээвэр барилга хот байгуулалтын яам, Үндэсний хөгжлийн шинэтгэлийн хороо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Орон сууцны санхүүжилтын корпораци, Их дээд сургуулийн эрдэмтэн багш нар, Монголын барилгачдын ассоциаци, Монголын архитекторуудын эвлэл, Хот байгуулалтын хүрээлэнгийн төлөөлөл оролцох гэнэ.

    Ж.ГЭГЭЭ

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж