Британийн эрх баригчид агаарт хорт хийн хаягдал бага гаргадаг машин худалдан авагчдад 5000 хүртэл паундын мөнгөн урамшуулал олгохоор болжээ. Энэ нь ойролцоогоор таван мянга 700 орчим евротой тэнцэх хэмжээний мөнгө юм. Энэ тухай Reuters мэдээллээ.
Тус улсын тээврийн яамны төлөөлөгчийн хэлснээр Британийн тээврийн сайд Эндрю Адонис энэхүү хөтөлбөрийн эцсийн дүнд агаарт хаягдах хорт бодисын хэмжээ эрс багасна гэдэгт тун итгэлтэй байна.
Гэхдээ экологид ээлтэй машин худалдан авагчдад, эрх баригчид машины үнийнх нь 25 хувийг хөнгөлөх бөгөөд энэ нь 5000 паундаас хэтрэхгүй байх юм. Энэ төлөвлөгөө 2011 оны нэг сараас эхлэн ажил хэрэг болж Британийн газар нутгаас машин худалдан авсан бүх хүнд үйлчилж эхэлнэ. Хөтөлбөрт нийт 230 сая паунд стерлинг зарцуулахаар тооцжээ.
Уг хөтөлбөрт хамрагдах машинууд нь устөрөгч болон цахилгаанаар ажилладаг, мөн нэг км-т 75 граммаас бага хаягдал гаргадаг машин орж байх юм. Гэхдээ эдгээр машинуудын хурдны дээд хэмжээ 96 км/цагаас хэтрэхгүй байх ёстой гэнэ.
Үүнтэй холбогдуулж эрх баригчид эхний ээлжинд гурван жилийн дотор Лондон, Мильтон Кейнсе болон Английн зүүн хойд хэсгээр эдгээр машинуудыг цэнэглэх зориулттай 11 мянган станц барихаар төлөвлөж байна.
Өнөөдрийн байдлаар тус улсын агаарт цацагдаж байгаа хорт хийн 5/1 хувийг машинаас ялгарч байгаа хорт утаа эзэлдэг аж.
Л.Золбаяр