Ашигт малтмалын бүтээгдэхүүний сүүлийн долоо хоногийн үнийн өөрчлөлт

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Ашигт малтмалын бүтээгдэхүүний сүүлийн долоо хоногийн үнийн өөрчлөлт

Алт

Хоёрдугаарын 24-ний өдөр унци алтны үнэ 1107 ам.доллар байсан бол гуравдугаар сарын 3-ны өдөр нэг унци алтны үнэ 1135,80 ам.доллар болж алтны үнэ 28.80 центээр өссөн байна. Шинжээчид цаашид алтны үнэ өсөх хандлагатай гэж үзэж байгаа ажээ. Энэ сард унци алтны үнэ 1159 ам.долларт хүрэх хандлагатай байгаа гэжээ.

Газрын тос

Өнгөрсөн сарын 24-ний өдөр баррель газрын тосны үнэ 78.30 ам.доллар байсан бол энэ сарын 3-ны өдөр газрын тосны үнэ 79.73 ам.долларт хүрж байга зэрэг өсжээ.

Чилид газар хөдөлж, зэсийн үнэнд өөрчлөлт орлоо

Чилид 8.8 магнитутын хүчтэй газар хөдөлж Чилийн “Codelco” зэсийн уурхай  олборлолтоо “EI Teniente” болон “Andina”-гийн уурхайд хийхээр болсон байна. Чили улс зэсийн олборлолтоороо дэлхийд тэргүүлэгч орон. “Codelco” бол Чилийн урдаа барьдаг хамгийн зэс олборлодог уурхай бөгөөд газар хөдлөлтөд өртөөгүй дээрхи хоёр уурхайд олборлолтоо хийхээр болоод байна. “EI Teniente” Чилийн төв хотоос 120 кмын хол бөгөөд дэлхийд нэлээд томдоо тооцогдох уурхай юм байна. Тус уурхай нь жилдээ 400,000 тонн зэс олборлох хүчин чадалтай. Харин “Andina”-гийн хувьд жилдээ 150,000 тонн зэс олборлодог ажээ. Чили улсад газар хөдлөлт болсон мэдээ тархангуут дэлхийн хөрөнгийн биржүүд дээрхи зэсийн үнэ огцом өслөө. Хэдийгээр зэсийн үнэ сүүлийн 45 хоногийн турш харагдаагүй өндөр хэмжээнд хүрээд байгаа ч шинжээчид энэ байдал тийм ч удаан үргэлжлэхгүй гэж мэдэгдэж байгаа юм. Лондоны металлын бирж дээр гурван сарын урьдчилсан гэрээт зэсийн үнэ 5,6 хувиар өсч, тонн нь 7600 ам.доллар болсон байна. Харин удалгүй үнэ бага зэрэг буурч, тонн нь 7405 ам.доллар болжээ. Хоёрдугаар сарын 24-ний байдлаар паунд зэсийн үнэ 3,1835 ам.доллар байсан бол энэ сарын 3-ны өдөр паунд зэсийн үнэ 3.3520 ам.долларт хүрж нэг тонн зэсийн үнэ 7359 ам.доллар болсон байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж