Хөрөнгийн зах зээлийн шинэ сайт нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Хөрөнгийн зах зээлийн шинэ сайт нээгдлээ

Монголд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх зорилгоор  EFX компани нь хөрөнгийн зах зээлд оролцогч, сонирхогчдод зориулан FXMN.BIZ сайтыг нээсэн байна. Тус сайтаас олон улсын эдийн засаг, хөрөнгийн зах зээлийн талаарх сүүлийн үеийн мэдээ, голлох валют болон компаниудын хувьцааны ханшийн өсөлт бууралт зэрэг мэдээ мэдээллүүдийг авч болно.
Мөн 24 цагийн турш Bloomberg телевизийг үзэх боломжтой ба Dow Jones, S&P500, NASDAQ  зэрэг хөрөнгийн биржид хувьцаагаа арилжаалан үйл ажиллагаа явуулах боломж бүрдсэн аж. Сайтад электрон номын сан байгуулсан учир эдийн засаг, бизнес, хөрөнгийн зах зээлтэй холбоотой ховор номуудыг чөлөөтэй ашиглах боломжтой юм. Түүнчлэн хүмүүсийн хөрөнгийн зах зээлийн мэдлэгийг тэлэх зорилгоор  FX клубыг байгуулан гишүүддээ форексын сургалтыг шатлан зааж эхэлсэн байна. Уг сургалтыг салбартаа мэргэшсэн брокер, санхүүч, эдийн засагчид заах аж.

Б.Болор-Эрдэнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж