МҮОНТ инээдмийн цуврал кино хийж байна

Хуучирсан мэдээ: 2011.01.25-нд нийтлэгдсэн

МҮОНТ инээдмийн цуврал кино хийж байна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    “Тусгай салаа” “Хэцүү анги” зэрэг олон ангит киногоор үзэгчдийг байлдан дагуулж, амтанд нь ороод буй МҮОНТ дахин нэгэн цуврал киногоо үзэгчдийн хүртээл болгоход бэлэн болжээ. "Амьдралд тавтай морил" нэртэй энэхүү инээдмийн цуврал киног тус телевизийн уран бүтээлчид болон хошин урлагийн хамтлагууд хамтран бүтээжээ. Киноны найруулагчаар Д.Баярсайхан ажилласан ба тус кинонд дөнгөж амьдралд хөл тавьж буй залуучуудын тухай өгүүлдэг аж.

    Мөн тус кинонд хошин урлагийн загалмайлсан эцэг гэгддэг Б.Батзаяа тоглосон нь нэгэн сюрприз болж байгаа гэнэ. Кино нийт 80 ангитай ба ирэх дөрөвдүгээр сарын 1-ээс үзэгчдийн хүртээл болж эхлэх юм.

    Н.Наран

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж