Далан элэгдсэн учир Францад болсон шуурганаар олон хүн нас барлаа

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Далан элэгдсэн учир Францад болсон шуурганаар олон хүн нас барлаа

Баруун Европоор хүчтэй шуурга
боллоо. Байгалийн энэ гамшгаар 50 хүн нас барж, Францын Атлантийн
далайн эргийн нутгаар мянга мянган хүн гэр оронгүй болжээ. Хэрвээ
даланu бат бөх барьсан бол ийм зүйл болохгүй байсан гэж буруутгаж
байгаа ажээ. Далан элэгдсэн, удаан хугацаанд засвар хийгээгүй гэх мэт
асуудал үүсээд байна.

Францын далайн эргийн тосгон болох
L’Aiguillon-sur-Mer-д найман метрийн өндөртэй далайн давалгаа даланг
нурааснаар хотын байшин барилга, гудамж талбай эвдрэн сүйрч, олон хүний
амь насанд хүрчээ. Тус даланг Наполеоны үед барьсан, тиймээс дахин
барих хэрэгтэй боллоо гэж хотын захирагч хэлжээ.

Францын Ерөнхийлөгч Никол Саркози
гурван сая еврогийн яаралтай тусламж өгөхөөр болжээ. Тэрбээр орон
нутгийн баруун хэсгээр явж, нөхцөл байдалтай танилцсан өгөөд Vendee
болон Charente-Maritime-ийг хамгийн их байгалийн гамшигт өртсөн хэмээн
тогтоогоод байгаа ажээ. Тэрбээр энэ шуургыг үндэсний хэмжээнд
тохиолдсон их гарз хохирол гэж зарлаад, сэргээн босголт хийх
шаардлагатай мөнгөн хөрөнгө болон санг түргэн хугацаанд байгуулахаа
амлаад байгаа ажээ.

Атлантийн далайн энэ хүчтэй шуургыг
Xynthia гэж нэрлэдэг ба энэ шуурга баруун Европын орнууд болох Франц,
Португаль, Испанийг дайрч, цагт 140 км цагийн хурдтай салхи салхилж,
аадар бороо орсон байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж