
Монголын кино урлагийн түүхэнд Германтай хамтарсан “Алтан өргөө” 1961 он, “Ховдгийн гай” 1964 он /богино хэмжээний кино/, ”Бушхүүгийн үлгэр” 1979 он зэрэг тоотой хэдхэн үлгэрийн кино хийсэн нь тухайн үеийн хүүхэд багачууд төдийгүй насанд хүрэгчдийн үзэх дуртай, үлгэр дуурайлтай кинонууд болсон билээ. Дашрамд хэлэхэд “Монголфильм групп”-ийн уран бүтээлчдийн зураачийн уран чадварын багш нь ”Бушхүүгийн үлгэр” уран сайхны киноны найруулагч, зохиолч, зураачаар ажилласан УГЗ, кино зураач П.Цогзол байжээ.
Тиймээс шинэ уран бүтээлээрээ багшийнхаа 80 насны ойд бэлэг барих аж.