Бүрэн суманд унасан зөөгч пуужингийн үлдэгдлийн талаар ярилцана

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Бүрэн суманд унасан зөөгч пуужингийн үлдэгдлийн талаар ярилцана

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 10.00 цагт Төрийн ордонд эхэлж байна. Түүгээр Улсын бүртгэлийн дүрэм батлах тухай, Улсын байцаагчийн эрх олгох тухай, Санхүүжилтийн хэлэлцээрийн тухай, Монгол-Энэтхэгийн хамтарсан хорооны II хуралдааны дүнгийн тухай, Олон улсын хурал зохион байгуулах тухай, Цэцэрлэгт хүрээлэнгийн тухай, Малын сэг, зэмийг устгах, ариутгал халдваргүйтгэл хийх арга хэмжээний тухай зэрэг асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.

Мөн Судан Улсын Дарфурт дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Цэргийн хээрийн II шатны эмнэлгийн багийг оролцуулах тухай ярилцана.  Төв аймгийн Бүрэн сумын нутагт унасан сансрын зөөгч пуужингийн үлдэгдлийн талаар Засгийн газрын Шадар сайд М.Энхболд танилцуулахаар болжээ.
Мөн хуралдаанаар Тэргүүн шадар сайдын гадаад томилолтын тухай, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, улсын нөөцийн буудайн нөөц, чанарын талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас ирүүлсэн саналд өгөх хариу,
Батлан хамгаалахын сайдын гадаад томилолтын дүнгийн тухай хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж