Мартын 8-наар “Парисийн дарь эхийн сүм” жүжгийг дахин тайзнаа тоглоно

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Мартын 8-наар “Парисийн дарь эхийн сүм” жүжгийг дахин тайзнаа тоглоно


 Улсын
Драмын эрдмийн театр Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан
Францын алдарт зохиолч В.Хюгогийн “Парисийн дарь эхийн сүм” мюзикл
жүжгээ дахин тайзнаа тавих гэж байна. Соёлын тэргүүний ажилтан,
жүжигчин Н.Наранбаатарын найруулгаар тавьж буй тус мюзикл жүжгийг энэ
сарын 4-8-ныг дуустал өдөр бүр 19.00 цагаас тоглох юм. Тоглолтын
тасалбарын үнэ суудлаасаа хамаарч 6000-15000 төгрөгийн үнэтэй.

Жүжгийн гол дүрд Ардын жүжигчин
П.Цэрэндагва, Гавьяат жүжигчин У.Уранчимэг, Соёлын тэргүүний ажилтан
Г.Эрхэмбаяр, Б.Нармандах, Г.Амгаланбаатар, Г.Урнаа, Л.Дэмидбаатар нар
тоглоно.

Сонирхуулахад тус жүжгийн
тасалбарыг энэ сарын 1-5-ны хооронд худалдаж авбал 15000 төгрөгийн
тасалбарт Мартын-8-ны бэлгийг өгөх аж. Харин хамт олноороо үзвэл
урамшуулалтай байх гэнэ.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж