Барилгын “лиценз” 2,5 сая төгрөг болжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.25-нд нийтлэгдсэн

Барилгын “лиценз” 2,5 сая төгрөг болжээ

Барилга барьж, ашиглалтанд оруулахад 124 баталгаажуулалт, гарын үсгийг 56 болгож, түүнд зарцуулдаг байсан 480 орчим хоногийг 182 орчим хоног болж багассан хэмээн Засгийн газраас өнгөрсөн онд мэдээлсэн. Харамсалтай нь  одоогоор барилгынханд мэдэгдсэн зүйл байхгүй байгаа гэнэ. Учир нь холбогдох газрууд нь зөвшөөрлийнхөө тоог бууруулсан тушаал шийдвэрийг албан ёсоор гаргаагүй байна. 2010 онд барилгын тусгай зөвшөөрөл авахад төлбөргүй байсныг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль”-аар төлбөртэй болгожээ. Тухайлбал,  барилгын ажил гүйцэтгэх, барилга угсралтын ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 2,5 сая төгрөг төлөх юм байна. Барилгын засвар хийх, амины орон сууц барих, нийтийн орон сууц барих, үйлдвэрлэлийн барилга барих байгууллагууд бүгд адил хэмжээний төлбөр төлөхөөр болжээ. Өмнө нь ажилбар тус бүрээрээ 150-300 мянган төгрөг  төлдөг байсан гэнэ.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж