Энэ
оны хоёрдугаар сарын 12-нд Америкийн романтик, инээдмийн “Валентиний
өдөр” кино нээлтээ хийлээ. Тус киноны найруулагчаар Гэрри Маршэлл
ажиллаж, кино зохиолыг Кэтерине Фүгате бичсэн байна. “Валентиний өдөр”
кинонд Холливудийн хамгийн нэр хүнд бүхий жүжигчид тогложээ. Жессика
Алба, Кэте Бэтес, Жессика Биел, Брэдлей Күүпэр, Эрик Дэне, Патрик
Дэмпсей, Хестор Елизондо, Жэмие Фокс, Женнифэр Гарнер, Топхер Грэсе,
Энне Хатвэй, Зартер Женкинс, Кюүүн Латифах, Тайлор Лаутер, Жорж Лопез,
Ширлей Мак Лэйне, Эмма Робэртс, Жулияа Робэртс, Брүсе Робинсон, Тайялор
Свифт болон Брүүклейн Прөүлкс нар тоглосон байна. Уг кинонд нас насны
хүмүүсийн хайр дурлалын тухай өгүүлэх бөгөөд гэгээн хайрын өдөр хайр
хэрхэн аварч байгааг харуулжээ. Нийт 123 минутын энэ кино нь” New Line
Cinema” компанийн бүтээл аж.
Twilight киноны хоёр дахь анги “New Moon” болон “Valentine’s day” киноны жүжигчин Таялор Лаутнертай ярилцжээ.
“The
Twilight Saga” нь дөрвөн боть ном бөгөөд тус дөрвөн боть номын
зохиолоос сэдэвлэн бүтээгдсэн “Twilight” кинонд Тайлор Лаутнер туслах
дүрийг бүтээж байсан бол өсвөр насны жүжигчин маань хоёр дахь хэсэг
болох “New Moon” кинонд Жакоб Блэз буюу уугуул америк залуугийн дүрээр
нь бид танина. Тэрбээр “New Moon” кинонд тоглож дуусаад, романтик
хайрын “Валентиний өдөр” хэмээх инээдмийн кинонд тоглосон юм.
-“Twilight”
киноны нэг болон хоёрдугаар анги болох “New Moon” кинонд Жакоб Блакын
дүрийг бүтээхэд их өөр байсан байх. Энэ талаараа яривал?
Тиймээ.
Нэгдүгээр анги болох “The Twilight” кинонд би аз жаргалтай, нөхөрсөг,
найрсаг залуугийн дүрийг бүтээсэн. Мөн Белла (Кристен Стеюэрд)-гийн
сайн найз байсан. Хэдийгээр анх бүтээж байсан дүрээ үргэлжлүүлэн
тоглосон ч хоёрдугаар ангид миний дүр уугуул америк залуу чоно болон
өөрчлөгдсөн. Би ширүүн өөр хүн болж хувирсан. Би энэ дүрдээ орох гэж их
хичээсэн. Ер нь бол хүнд байсан.
-“Валентиний өдөр” киноныхоо талаар яриач?
-Энэ
ч хөгжилтэй байсан шүү. Маш олон гайхалтай жүжигчидтэй хамтран энэ
кинонд тоглосон. Би домогт кино найруулагч Гэррей Маршэллтэй хамт ажил
руугаа явдаг байсан. Зураг авалтын үеэр тэднийг харахад сайхан байдаг
байсан. Би Вилли хэмээн дунд сургуулийн хөвгүүнийг дүрийг амилуулсан.
Тэрбээр спортоор хичээллэдэг бөгөөд үзэсгэлэнтэй найз охинтой болно.
-Хатуу цагийн хувиарын дагуу ажилахад хэцүү байсан гэж та ярьж байсан?
-Тиймээ.
Хэцүү байсан. “Twilight”-ын “New Moon” киног дуусгаад л “Валентиний
өдөр” кинонд тоглосон. Одоо “Twilight Eclipse”-д тоглоно. Би
“Валентиний өдөр” киноны нэг хэсэг болохыг хүсч байсан, Тэгээд л би
Гэрритэй хамтран ажиллаж, чадварлаг жүжигчид болох Жулияа Робэртс,
Жэннифер Гарнер болон Жэмие Фокс нартай хамтран ажиллалаа.
-Гэрри
Маршэлл найруулагч над руу утасдаад “Үдийн цай хамт уух уу?” гэж
асуусан. Тэгээд надад энэ кинонд тоглох санал тавьсан. Би анх итгээгүй.
Үнэхээр итгээгүй. Тэр надад “Би чамайг энэ кинонд тоглуулмаар байна”
гэсэн. Би энэ кинонд том дүр бүтээх зав байгаагүй ээ. Тэгээд би
жижигхэн дүрийг “Валентиний өдөр” кинонд бүтээсэн. Би Фелишагийн дүрд
тоглосон. Миний дүр бол спортыг үзэн яддаг ч, зугаа цэнгэл, баяр ёслолд
дуртай нэгэн охины тухай. Фелиша Виллинд (Тайлор Лаутнер) дурладаг.
Киноны зураг авалтыг дунд сургууль дээр хийсэн ба олон зуун хүүхдүүд
бас хүмүүс биднийг харж байсан. Киноны зураг авалт үнэхээр хөгжилтэй
байсан шүү. Кино ертөнцөд домог болсон найруулагч Гэрритэй ажиллахад
үнэхээр сайхан байсан. Гэгээн хайрын “Валентиний өдөр”-ийг хүмүүс өөр
өөрийнхөөрөө ойлгож тэмдэглэхээр бэлтгэнэ. Гол утга санаа гэвэл
Валентиний өдрийг тэмдэглэх сая сая санаа, арга зам байхад хоёр жил
дараалан яг ижилхэн тэмдэглэхэд уур хүрнэ. Та бүхэн энэ киног үзээд
Валентиний баярын өдрийг тэмдэглэх маш олон арга зам байгааг олж харах
болно.
Топхер Грэсе: Кино ертөнцийн хаантай ажиллахад сайхан байсан
-Би
Жасон гэх залуугийн дүрийг бүтээсэн. Тэрбээр нэгэн компанид нарийн
бичиг хийдэг ба романтик дурлалтай учирна. Ингээд л киноны үйл явдал
эхэлж байгаа юм даа. Энэ кинонд өөр өөр настай, зан араншинтай хосуудын
харилцааны тухай гардаг. Энэ кинонд гарах үйл явдал миний амьдралд ч
бас тохиолдож байсан юм. Хосууд хайраа илчилдэг гэгээн хайрын
Валентиний өдөр ойртож, хосууд хэрхэн тэмдэглэх арга зам хайна. Би энэ
бүхэнд самуурч юу хийхээ мэдэхээ болино. Кино ертөнцийн хаантай
ажиллахад сайхан байсан. Энэ кино нь бодит амьдрал дээр байдаг хосуудын
асуудлыг хөндөж чадсан. Бүх насны хүмүүсийн хайрын тухай гардаг
болохоор ямар ч насны хүмүүс энэ киног үзэж болно.
-Миний
хувьд Валентиний өдөр гэдэг бол чухал өдөр. Би тус кинонд цэцгийн
дэлгүүрт ажилладаг залуутай (Аштон) хайр сэтгэлийн холбоотой болно.
Аштон гэгээн хайрын өдрөөр надад гэнэтийн бэлэг барихаар бэлтгэнэ. Тэр
надад гэрлэх санал тавина. Би “тийм” гэж хариулна. Найруулагч Гэрриг
хайрлахгүй байхын аргагүй агуу бас гайхалтай хүн. Энэ кинонд тоглосон
бүх хүмүүс түүнтэй хамтран ажилласандаа баяртай байгаа.