Үр зулзага чинь амралтын өдөр нойроо харамлаад эрт босохгүй байна уу? Тэгвэл унтаж л байг. Цаад шалтгаан нь залхуудаа биш, сайн унтаж амрах нь хэт таргалах эрсдэлийг бууруулж байдаг гэж Pediatrics сэтгүүлд нийтлэгдсэн нэгэн судалгаанд өгүүлжээ.
Эцэг эхчүүд хүүхдээ сайн унтаж амарч байгаа эсэхэд байнга анхаарал тавьж байх хэрэгтэй аж. Учир нь сайн унтаж амрах нь эрүүл, цоглог байж, сайн сурахын нэг үндэс. Харин нойр дутуу бол хүүхэд ч ялгаагүй ядарч, сул дорой болдог.
Чикагогийн их сургуулийн эрдэмтэд 4-10 настай хүүхдүүдийн нойрыг судлахад нойр сайтай хүүхдүүдийн бодисын солилцоо сайн, хэт таргалах эрсдэл бага байгаа нь ажиглагджээ.
Харин хоногт дунджаар найман цаг унтдаг хүүхдийн бие махбодод байх ёстой шим тэжээл, энерги харьцангуй бага байжээ. 5 – 8 настай хүүхэд хоногт ойролцоогоор 9-10 цаг сайн унтаж амрах ёстой. Гэвч нийгмийн стрессээс болж хүүхэд насанд хүрэгчидтэй адил нойргүйдэлд өртөх болсон аж.
“Их унтахыг сайшаахгүй байх хандлага их байдаг. Гэвч нойроо хасч, биологийн цагаа зориудаар өөрчлөх нь сөрөг үр дагаварт хүргэж болно” гэж дээрх судалгааг явуулсан Чикагогийн их сургуулийн хүүхдийн өвчин судлалын тэнхимийн захирал Дэвид Гозал ярьж байна.
Сөрөг үр дагавар нь юу юм бэ гэж үү? Нойр дутуу, нойргүйдсэн хүүхэд хэт таргалах хандлагатай байдаг аж.
Илүүдэл жинтэй хүүхдүүдийн дунд явуулсан судалгаагаар нойргүйдэл тэдний бодисын солилцоонд өөрчлөлт оруулсан байжээ. Түүнээс гадна олон хоног нойр дутуу явах, сайн унтаж амарч чадахгүй байх нь үрэвсэлт өвчин үүсгэдэг төдийгүй бие махбодийн сахарын хэмжээг нэмэгдүүлдэг байна.
“Тиймээс хүүхэд амралтын өдөр сайн унтаж амрах нь бусад өдөр алдсан эрч хүчээ нөхөж авахад зайлшгүй чухал” гэж доктор Гозал ярьж байна.
Хэт таргалалтын цаана маш олон шалтгаан байдаг ч хамгийн их нөлөөлдөг зүйл нь нойр аж.

Н. ЭНХ