81 дүгээр цэцэрлэгийг өргөтгөлөө

Хуучирсан мэдээ: 2011.01.25-нд нийтлэгдсэн

81 дүгээр цэцэрлэгийг өргөтгөлөө

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Тайванийн хүүхэд гэр
    бүлийг дэмжих сантай хамтран дүүргийнхээ нэгдүгээр хорооны нутаг
    дэвсгэрт байрлах 81 дүгээр цэцэрлэгт өргөтгөл барьж өгөх талаар өнгөрсөн
    оны зургадугаар сард хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан
    билээ. Тэгвэл энэ ажил биелэлээ олжээ. Уг өргөтгөлийг Тайваны хүүхэд гэр бүлийг дэмжих сангийн 103 сая төгрөгийн санхүүжилтээр барьж босгосон байна.  Уг өргөтгөл ашиглалтанд орсноор 81дүгээр цэцэрлэг нь есөн бүлгийн 225 хүүхэдтэйгээр үйл ажиллагаагаа явуулах болсон ажээ.
    Нээлтийн үйл ажиллагаанд Дүүргийн Засаг дарга Ц.Болд, Тайванийн хүүхэд гэр бүлийг дэмжих сангийн захирал Ли Күй Пинь, Дүүргийн Нийгмийн хэлтсийн дарга Д.Нарантуяа, Боловсролын хэлтсийн дарга А.Одонтунгалагтуул болон бусад албаны хүмүүс оролцлоо.

    Ж.ГЭГЭЭ

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж