Ү.Хүрэлбаатар: Би цөөхөн бүтээлээ зарсан

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Ү.Хүрэлбаатар: Би цөөхөн бүтээлээ зарсан

 Ү.Хүрэлбаатар.
Сэтгүүлч, яруу найрагч, улстөрч гээд энэ эрхмийн зохиосон олон сайхан
шүлэг, дууг монголчууд андахгүй. Дууны шүлгийн талаар бол
Ү.Хүрэл­баа­тарыг гүйцэх хүн байхгүй хэмээн “Харанга”-ын Чука түүнийг
магтсан.

…”Уучил намайг, чиний сэтгэл

Навчис нь биш цэцэг нь байж дээ чи минь

Алагхан цэцэгсийн хүрээлэн дунд

Амраг минь чи байсныг мэд­сэнгүй”…Энэ дууны үгийг Ү.Хүрэл­баатар зохиосон гэдгийг та сайн мэдэхгүй ч байж болох юм.  

“Амьдрал надад бүхнийг өгсөн

Амжиж заримыг нь авч чадсангүй”. Бас л түүний шүлэг. Урлагийнхан Хүрлээ ахын шүлэг их гоё гэж магтацгаадаг юм билээ.

-Хамгийн сүүлд та ямар уран бүтээл туурвив. Сүүлийн үед та нэг л нам гүмхэн амьдраад байх шиг?

-Чив
чимээгүй нам гүм бол­чихоогүй. Уран бүтээлээ, туурвиад  явж байгаа. Би
ер нь өөрийгөө тийм юм хийчихлээ гэж хэлбэрдэх дур­гүй. П.Жасрай агсны
тухай “Хөг­лөгөр их Алтай” дууг том Жагаатай хамтран зохиолоо. Би
төдийгүй Монголын ард түмэн П.Жасрай гуайд их өртэй юм шүү. Тэр өрийг
нь нимгэлэх гэсэн юм.

-Та
урлагийнхантай дотно байдаг. Урлагийнхнаас хэнтэй хамтарч ажиллахад
амар байдаг вэ. Өөрөөр хэлбэл хэнээр дуугаа дуулуулахыг хүсдэг бол?

-Би
урлагийнхантай бүгдтэй нь хамтарч ажиллахыг боддог. Тэр тусмаа хэн
шинэлэг байна түүнтэй хамтрахыг хүсдэг. Яагаад гэвэл амьдрал гэдэг
ямагт шинийн төлөө эцэж цуцашгүй тэмүүлэх их тэмүүллийн талбар юм.

-Сүүлийн
үед захиалгын бү­тээл нэлээд төрөх болсон. Таны хувьд захиалгын уран
бүтээл хэр их хийж байна. Нууц биш бол нэг дуугаа хэдээр зардаг вэ?

-Би
цөөхөн бүтээлээ зарсан. Доод үнэ нь нэг сая таван зуун мянга. Гэхдээ
ихэнхийг нь хан­дивласан даа. Тэр бүгд мон­гол­чуудын сэтгэлийн утсыг
хөндөж, бас тэдэнд урлагийн гайхамшгийг мэд­рүүлж байгаад л талархаж
явдаг.

-Таны шүлгүүд ихэвчлэн хай­рын сэдэвтэй байдаг. Ингэхэд та хэр дурламтгай хүн бэ?

-Миний
шүлэг, бүтээлүүдэд олон бүсгүйн нэр бий. Тэр бүхэнд би дурлаж байсан
байх. Гэхдээ тэр дурлалыг ерийн дурлалтай хольж хутгаж болохгүй. Оюун
санааны дурлал гэж тэнгэрийн онгод байдаг юм. Дурлал, хайр шохоорхол
бүх­ний мөн чанар өөр өөр.

-Сайхан бүсгүй хажуугаар чинь өнгөрвөл та эргэж харахгүй байж чадах уу?

-Чадахгүй.
Яагаад гэвэл хэн нэгэн Янжинлхам, Урангоо явж байгаа юм биш. Монголын
гоо үзэсгэлэн, байгалийн бүтээл явж байгаа юм. Би олон жил Монголын
сайхан бүсгүй шалгаруулах тэм­цээний зохион байгуулагч, шүүгч байсан
хүн. Тиймээс тэднийг Мон­голын бахархал, дүр төрх, залуу­чуудын даган
дуурайх “модел” гэдэг талаас нь харж, дэмждэг. Гоо сай­хан гэдэг
ойлголт их өргөн хүрээтэй л дээ. Түүнийг явцуухан бодолтой хутгаж
ойлгож болохгүй.

-Тэгэхээр гоо сайхан гэдэг таныхаар яг юу юм бол?

-Гоо
сайхан гэдэг өөр юу ч биш, гагцхүү сэтгэлгээ. Учир нь хүүхэн бүхэн мисс
байдаг, яагаад гэвэл нөхөрт очдог. Тэгэхээр миний мисс бол эхнэр. Гоо
сайхан гэдэг үнэндээ хувь хүний мэдрэмж юм л даа. Тийм ч учраас хүн
хүний гоо сайхны үнэлэмж өөр өөр байдаг шүү дээ.

-Таныг нэг хэсэг залилан хийсэн гээд л бөөн дуулиан дэгдсэн. Тэр үед танд юу бодог­дож байв ?

-Улс
төрд хүчтэй орж, намын дарга болсны л гор гарч байна гэж бодсон.
Түүнээс биш миний зали­лан хийнэ гэж хаашаа харсан юм байхав дээ. 1937
оны хэлмэг­дүүлэлт ямар байсныг харин ч би амьдралаасаа харсан,
хангалттай ч мэдэрсэн. Ийм зүйл дахин бүү давтагдаасай гэж залбирч
явдаг.

-Та УИХ-д нэр дэвшиж явсан. Өнөөдрийн улс төр, улстөрчид танд таалагддаг уу?

-Өнөөгийн
улс төр бараан үүл нүүгэлтсэн бүрхэг өдөр шиг л байна. Нар гарах уу,
шамрага тавих уу гэдэг нь оньсого мэт. Ертөнцийн жамыг сөрж үүл буудаж 
бороо оруулж болдог юм байна. Харин үгсэн хуйвалдаж улс төр хийж
болох­гүй гэдгийг өнөөгийн амьдрал харуулж байна. Улс төр өөрийн жам
ёсноосоо гажиж зохиомол шинж, зовлонгийн үр болж болох­гүй. Уг нь улс
төр гэдэг загас шувуу цугларсан замагтайхан мөрөн байх байтал өнөөгийн
улс төр өмхий самхай ханхалсан бохир цөөрөм болж хувирсан байна. Ийм
бохир улс төр ард түмнийг бие сэтгэлээр нь хордуулж байна. Үүнд л
харамсч явдаг даа. Энэ бохир бүхэн хэзээ нэгэн цагт цэвэршинэ гэдэгт
итгэдэг.

-Монгол Улс ардчиллаас ухарч байна уу, хөгжиж байна уу?

-Монгол
Улс хөгжиж байна. Ардчиллаас ухарсан эсэхийг хэн нэгэн улс төрч бус цаг
хугацаа харуулна. Би монголчуудыг нэг их ардчиллаас ухарсан гэж
бодохгүй л байна. Ардчиллын түүх бол хоёр алхам урагш  нэг алхам хойш
гэдэг зарчмаар явдаг. Учир нь ард­чил­лын түүх шулуун шугам бус ээдрээ,
будилаантай, эцэж цуцашгүй тэмц­лийн түүх.

-Таныг  улс төрөөс бүрмөсөн гарсан гэж ойлгож болох уу?

-Улс
төр өнөөдөр амны ус, амьжиргааны хэрэгсэл болчихож. Их улс төрийг ингэж
доош хийж болохгүй. Би Нийслэлийн Иргэ­дийн Төлөөлөгчийн хуралд
Баян­зүрх дүүргийн хоёрдугаар тойргоос нэр дэвшиж байгаа. Өмнө нь 90
оноос хойш хоёр удаа хотын депутат, төлөөлөгчөөр сонгогдон ардчиллыг
амилуулахын төлөө ажиллаж байв. “Улаанбаатар” сонинд 20 жил ажиллахдаа
10 жил нь Ерөнхий эрхлэгч байсан. Тий­мээс би хотын хувьд хуучин хүн.
Хуучин бууны хугархай гэж нэг юм бий. Улс төрийг улс тар болгож
болохгүй.

Ж.Эрхэс  /2008 оны 9 сарын 30/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж