“Оддын хэрэглээ” булангийн маань ээлжит зочноор Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Г.Амгаланбаатар уригдлаа.
-“Гэгээн МУЗА-2007” наадамд өмссөн хослол өөрт чинь их зохисон харагдсан. Хаанаас худалдаж авсан бэ?
-Би
дэлгүүрээс худалдаж аваагүй ээ. Баярынхаа өдөрт зориулж захиалгаар
хийлгэсэн юм. Өнгийг нь хар байвал зүгээр юм болов уу гэж бодсон.
Тэгээд л хар хослолоор “Гэгээн МУЗА” наадамдаа гоёж очсон хэрэг.
-Ингэхэд костюм олонтой юу?
-Олон ч юу байх билээ. Сольж өмсөх дөрөв, таван юм бий.
-Танд костюм их гоё зохидог юм билээ. Харин чөлөөт үедээ юугаар гоёдог вэ?
-Жинсээр.
Бие барьсан жинс аль эсвэл даавуун материалаар хийсэн хувцас өмсөх
дуртай. Энд тэнд явсан ч жинс их чөлөөтэй биед амар байдаг юм. Ер нь
тэгээд жинс өмсдөггүй хүн байдаггүй байх. Бүх хүний хэрэглээ учраас
жинс хувцас загварын ертөнцөд амь бөхтэй оршдог биз. Харин баяр ёслолын
үеэр хослол өмсөхийг илүүд үздэг. Ямар нэгэн ёслолын арга хэмжээнд жинс
ч юмуу пүүз өмсчихсөн хүн нэг их тааламжтай харагддаггүй юм билээ.
-Ойрын үед ямар хувцас авахаар төлөвлөж байна?
– Нэг аятайхан хийцтэй жинсэн өмд авдаг юм билүү гэж бодож байгаа.
– Нүдний шил зүүх дуртай юу?
-Би бараг нүдний шил зүүдэггүй шахуу.
-Яагаад?
-Зүгээр л. Нүдний шил зүүдэггүй юм. Надад нүдний шил гэхээр юм байдаггүй шүү дээ. Ганц хоёр юм л байгаа болов уу.
-Яг одоо ямар цаг зүүсэн байгаа вэ?
-Би саяхан Бээжин явахдаа нэг цаг худалдаж авсан юм. Түүнийгээ зүүчихсэн явж байна.
-Өөрт чинь цаг олон байдаг уу?
-Өө,
цөөхөн, цөөхөн. Надад сольж зүүдэг хоёр цаг байгаа. Тэр олон цаг
цуглуулж юугаа хийх вэ. Эмэгтэй хүмүүс л гоёл чимэглэлээ байнга сольдог
биз. Эрчүүдийн хувьд чанартай ганц хоёр цаг байхад хангалттай.
Түүнийгээ олон жил зүүчихээр.
-Ямар машин хөлөглөж байна?
-Одоогоос гурван сарын өмнө машинаа сольсон. “Тоёота” маркийн машин унаж явна даа.
-Таны хувьд хэд дэх машин чинь вэ?
-Гурав дахь машинаа унаж байна. Машин чинь хэрэглээ гэсэн үүднээс бас солихгүй бол болдоггүй юм билээ.
-Хамгийн анх ямар машин унаж байв?
-“Элантра"
маркийн машин унадаг байсан. Тэгээд түүнийгээ зараад, дараа нь бас нэг
машин аваад. Одоо энэ машинаа унаад гурван сар болж байх шив.
-Амгаа, өдөрт хичнээн төгрөг үрдэг вэ?
-Янз,
янз л даа. Гэхдээ мэдээж өглөө босоод машиндаа шатахуун авна, өдөр нь
хоолонд орно гээд л ер нь бол тодорхой хэмжээгээр үрнэ шүү. Тэгээд
дээрээс нь өдрөөс өдөрт бензин шатахуун, юмны үнэ өсөөд байна шүү дээ.
Өнгөрсөн жилийнхтэй харьцуулшгүй нэг өдрийн хэрэгцээний мөнгө нэмэгдээд
л байна.
2008 оны 4 сарын 11