Терроризм тулгамдсан асуудал болохыг харууллаа

Хуучирсан мэдээ: 2011.01.25-нд нийтлэгдсэн

Терроризм тулгамдсан асуудал болохыг харууллаа

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Улаанбаатарт болж буй Ази, Номхон далайн орнуудын парламентын 19 дүгээр чуулганд оролцож буй ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны зөвлөлийн дарга С.Миронов сая “Кемпински” зочид буудалд монгол, оросын сэтгүүлчдэд зориулан хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Тэрбээр Москва хотын Домодедово нисэх онгоцны буудалд болсон террорист халдлагын талаар мэдээлж, сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

    Ноён С.Миронов нисэх онгоцны буудалд болсон халдлагад Оросын төдийгүй гадаад орны иргэд өртсөнд гүн эмгэнэл илэрхийлж, шархадсан хүмүүст хурдан тэнхэрч эдгэрэхийг хүслээ. Ази, Номхон далайн орнуудын парламентын 19 дүгээр чуулганы өчигдрийн хуралдаанаар төлөөлөгчид терроризм, хууль бус мансууруулах бодисын наймаа, хэрэглээтэй тэмцэх сэдвээр ярилцсан юм. Гэтэл мөн өдрийн орой Москвад террорист халдлага гарсан нь энэ асуудал ямар тулгамдсан сэдэв болохыг харуулсан үйл явдал боллоо хэмээн ноён С.Миронов хэлллээ.

    Чуулганд оролцож байсан ОХУ-ын төлөөлөгчид, дагалдан ирсэн сэтгүүлчдийн хамтаар одоо Москва руу яаралтай буцаж байна. Тэд эх оронд нь болсон үйл явдлын улмаас чуулганы ажиллагаанд  цаашид оролцож амжихгүй болсноо илэрхийлэн уучлалт хүссэн юм.

    Чуулганы өнөөдрийн үйл ажиллагааны эхэнд түүнд оролцож байгаа 19 орны 260 төлөөлөгч ОХУ-д болсон халдлагад өртөгсдийн дурсгалыг хүндэтгэн нэг минут дуугүй зогсч эмгэнэл илэрхийллээ.

     Д.ОЮУН

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж