Н.Гэрэлмаа: Загвар нь хоцрогдсон гэдэг ярианд энэ шоугаараа цэг тавина

Хуучирсан мэдээ: 2010.03.02-нд нийтлэгдсэн

Н.Гэрэлмаа: Загвар нь хоцрогдсон гэдэг ярианд энэ шоугаараа цэг тавина

 Хавар
боллоо. Урин цагтай хамт хvн бvхэнд гоё, сайхан мэдрэмж ирдэг. Ганган
дэгжин хувцаслахыг илvvд vздэг. Тэгвэл энэ хаврын, энэ оны хувцасны
загварыг тодорхойлохын хамт өөрийн шинэ өнгө төрхийг зарлан
тунхаглахаар "Говь" компанийнхан "GOBI MAGIС-2008" нэртэй шоуг энэ
сарын 5-нд "Улаанбаатар" зочид буудалд зохиох гэж байна. Энэ талаар
загвар зохион бvтээх хэлтсийн дарга Н.Гэрэлмаатай ярилцлаа.

-Загварын шоугаа "GOBI MAGIC" гэж нэрлэсний учир юу вэ?
-MAGIC
гэсэн vг ид шид гэсэн утгатайг хvн бvхэн мэднэ. Энэ шоунаас ноос,
ноолууран бvтээгдэхvvнийг бусад эдлэл, дагалдах чимэглэлтэй хэрхэн
хослуулж ид шидийн мэт бvтээл урласныг харах болно. Vзэгчдээ "ГОВЬ"-ийн
бvтээсэн ид шид, гайхамшгийн ертөнцөөр аялуулах болно гэсэн утгаар энэ
нэрийг сонгосон. Бяцхан нууц дэлгэхэд шоуны хөтлөгч нь илбэчин хvн бий.

-Энэ шоу танай vйлдвэрийн шинэ өнгө төрхийг илэрхийлж чадах уу?
-Манай
vйлдвэрийн удирдлага, техник технологи, дизайнерууд, бvтээсэн
загварууд, бас загвар өмсөгчид, зохион байгуулагчид гээд л бvгд шинэ.
Магадгvй, vvнийг өө харах дуртай хэн нэгэн шинэ гэдэг туршлагагvй гэсэн
vг хэмээн гоочилж магад. Гэхдээ бидний бvтээсэн шинэлэг бvхнийг
урьдчилан vгvйсгэлгvйгээр юу хийж вэ гэдгийг хараасай. Энэ шоунд
хvрэлцэн ирсэн хэн боловч дэлхийн загварын чиг хандлага монгол
инженерийн ур ухаантай хэрхэн уялдсаныг, технологийн дэвшил, өнгө,
загварын хувьслыг мэдэрнэ.

-Таны ярианд шинэ гэдэг vг сонсогдож байна. Харин шоу маань шинэ байж чадах уу?
-Нэг
vеэ бодвол хvмvvс гадаадын телевизийн загварын сувгуудыг их vзэх болж.
Эндээс загварын шоу гэж чухам юу байдгийг мэддэг болсон гэж бодож
байна. Манай загварын шоу "NON STOP" хэлбэртэй. Тиймээс бусад шоутай
харьцуулахад илvv олон загвар өмсөгч оролцоно. Өөрөөр хэлбэл манай
шоуны загвар vзvvлбэрийн дундуур ямар ч тоглолт, дуудлага худалдаа
болохгvй. Жинхэнэ fashion шоу болно. Өнгө, дизайны гайхамшиг болсон 140
гаруй загварыг "NON STOP" буюу зогсолтгvй vргэлжлэх хэлбэрээр хvмvvст
хvргэнэ. Цаашид бид жилд хоёр удаа загварын шоуг уламжлал болгон
зохионо.

-Энэ намар дахин шоу зохионо гэсэн vг vv. Шинээр бvтээгдэхvvн гарахад бага хугацаа гэж бодож байна?
-Хагас
жил гэдэг бага хугацаа биш. Манай компани Япон улсаас компьютерийн
удирдлагатай бvрэн автомат сvлжих машин, хээлэх технологи бvхий машиныг
худалдан авч суурилуулах ажил эхлээд байна. Ингэснээр хэрэглэгчдийнхээ
хvссэн өнгө, сонгосон зургаар нь сvлжиж бvтээсэн, хээлсэн ноолууран
бvтээгдэхvvнийг vйлдвэрлэх боломжтой болно. Энэ технологийнхоо
гайхамшгийг намрын шоун дээрээ vзvvлэхээр төлөвлөж байгаа.

-Уг нь "Говь" болон бусад гэж яригддаг байсан. Харин сvvлийн vед…?
-Бид
дангаараа экспортын 70-80 хувь, дотоодын зах зээлийн 50 илvv хувийг
хангадаг. Сvvлийн vед ноолуурын чиглэлээр бvтээгдэхvvн vйлдвэрлэж
байгаа жижиг vйлдвэрvvд олноор гарах болсон. Экспортын бvтээгдэхvvн
vйлдвэрлэдэг vндэсний vйлдвэрлэл хөгжиж байгаад бид баяртай байдаг.
Гэхдээ манай vйлдвэрийг, ноолууран бvтээгдэхvvнvvдийг маань бусадтай
харьцуулж болохгvй. Энд олон жилийн туршлага, техник технологи,
мэргэшсэн ажилтан, ажилчид гээд бvгд байгаа. Харин загвар хоцрогдсон,
өнгөний сонголтгvй гэсэн яриа сонсогддог. Шоугаараа энэ ярианд цэг
тавих болно. Бид шинэ өнгө төрхтэй болсноо харуулна.

-Шоуг зөвхөн урилгатай хvмvvс л vзэх юм байх даа хэмээн олон хvн сэтгэл дундуур vлдэж байгаа нь мэдээж ?
-Байнгын
хэрэглэгчдэдээ бид хаана, юу хийж яваагаа, урьдын адил бусдын өмнө явна
гэдгээ vзvvлэхийг, тэдний санал хvсэлтийг сонсохыг зорьсон болохоор
билет худалдахгvй. "Говь" брэндийн байнгын хэрэглэгч, шинэ бvхнийг
дэмждэг 200 хvнд урилга тараасан. Гэхдээ энэ шоуныхаа бичлэгийг
телевизvvдээр олон нийтэд хvргэнэ. Тэгэхээр хvн бvхэн энэ шоуны vзэгч
гэж ойлгож болно.

-Шоуны загварууд хэрэглээг илvvд vзсэн гэсэн. Шоунд vзvvлэх загварынхаа зарим нэгээс нь тодруулаач?
-Гоёлын,
сонгодог, өдөр тутмын, чөлөөт, спортын гээд олон төрлийн загварыг
загвар өмсөгчид тайзнаа "амилуулна". Хавар болж байгаа учраас хамгийн
сvvлийн vеийн загвартай ноолууран пальтонууд хvмvvсийн сонирхлыг татах
нь дамжиггvй. Дашрамд дурдахад, ноолууран пальтог италичууд, бас бид
сайн хийдэг гэж хэлэх байна. Охид бvсгvйчvvддээ аминчлан дуулгахад
тэдний өмсөх дуртай бөмбөгөр хормойтой юбка, буузан ханцуйтай болон
торготой хослуулсан цамц ч байгаа.

-Ноолуураар спорт хослол хийсэн гэсэн vг vv?
-Ноолуур
хvний биеийн температурыг яг тэр хэвээр нь хадгалдаг. Тийм учраас
ноолуураар халуун зуны хувцас ч хийж болно. Худалдаалдаггvй л байсан
болохоос захиалгаар төрөл бvрийн чөлөөт загварын хувцас хийдэг байсан.
Бид арлын орныг шуугиулж байгаа монгол бөхчvvдийн нэг Ама Д.Бямбадоржид
кантных нь оронд төрийн далбаагаа оруулсан бэлтгэлийн цамц хийж
бэлэглэж байсан.

-Таны ярианаас шоуны хувцаснууд амьдралд их ойр санагдаж байна. Худалдан авахыг хvсвэл?
-Бусад
загварын шоугаар vзvvлсэн хувцсыг худалдаад авъя ч гэсэн амьдралаас
тасархай байдаг бол манай загварууд хэрэглээг илvvд vзсэн. Загварын
шоунд ирсэн хэн боловч дуртай загвараа худалдан авч болно.
Эмэгтэйчvvдийн баярыг тохиолдуулан "Говь" нэрийн барааны дэлгvvрvvдээр
худалдаалахаас гадна сонгосон загвараа захиалан хийлгэж болно. Дэлхийн
загварын чиг хандлагатай бид ч, хэрэглэгчид маань ч хамт байх болно.

2008 оны 3 сарын 3

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж