Дуучин
Б.Хонгор уран бvтээлийн бие даасан тоглолтоо энэ сарын 6-нд хийх гэж
байгаа билээ. Тvvнтэй уулзаж удахгvй болох тоглолтынх нь талаар болон
анх тайзнаа гарсан дурсамж, уран бvтээлийнх нь тухай ярилцсан юм.
-Юуны
ємнє танд бие даасан анхны тоглолтоо хийх гэж байгаад баяр хvргэе.
Таны тоглолтын талаар яриагаа эхэлье. Тоглолтоо “Хvv нь тандаа” гэж
нэрлэсэн тухайгаа тодруулаач?
-Баярлалаа. Би энэ тоглолтоо
эмэгтэйчvvддээ, ээжvvддээ зориулж байна. Би саяхан ээждээ зориулж нэг
дуу хийсэн юм. Тэгээд тоглолтоо тэр дуугаараа “Хvv нь тандаа” гэж
нэрлэсэн.
-Ямарваа нэг тоглолтын талаар
vзэгчдийн vнэлэмж єєр болоод байгаа шvv дээ. Нэг дуучин гарч
дуулчихаад л орчихно. Дараагийнх нь гарч ирнэ гээд л нэгэн хэвийн
уйтгартай болсон гэж хvмvvс ярих нь сонсогдох болж. Таны тоглолт бусад
тоглолтоос юугаараа онцлог вэ?
-Би тоглолтоо тодорхойлохдоо
баяр гэж хэлнэ. Тоглолт биш баяр. Гэхдээ дуутай, хууртай, сэтгэл
хєдлєлтэй, баяртай тийм л сайхан тоглолтыг эмэгтэйчvvддээ,
бvсгvйчvvддээ бэлэглэе гэж бодсон юм. Баярт зориулсан єнгє аяс,
орчинг бий болгохоор тоглолтын найруулагч маань ажиллаж байгаа. Тvvний
дуу бvр дээр хийх євєрмєц санаа, сонин шийдэл хvрэлцэн ирсэн хvн
болгоны сэтгэлд цохилт єгсєн, олон сюрпризтэй тоглолт болох
тєлєвлєгєєтэй байгаа.
-Тэдгээр сюрпризийн аль нэгийг мэдэхийг хvссэн уншигчид байгаа байх?
-Би
мэргэжлийн дуучин гэхээсээ илvvтэйгээр Баяр агсны хvv гэдэг vvднээс
арай сэтгэл гаргасан уран бvтээл хийхийг илvvд vздэг. Тэр ч утгаараа
би аавдаа зориулж нэг дуу хийсэн. Тэр дуугаа “TV5” телевизээр ганцхан
удаа дуулсан. Энэ дуугаа амьд хєгжимтэй тоглож, дуулна. Мєн ээждээ
зориулан хийсэн дуугаа дуулна. Гэхдээ зєвхєн Хонгор аав, ээждээ
зориулж дуу хийгээд байгаа юм биш. Энэ бол баярын єдєр, Монголын бvх
ээжvvд, бvсгvйчvvдэд, бvх эцэг, эхчvvддээ зориулж хvvхэд нь хэлж
чадаагvй тэр сайхан vгсийг би аялгуут дуугаараа дамжуулж, аав ээжид нь
хvргэх чин сэтгэлийн тоглолт байх болно.
-Сvvлийн vед манай урлагийнхан тоглолтоо мюзикл маягаар хийх нь нэлээд болсон харагдана. Таны тоглолтод тийм зvйл бий юу?
-Яг
vнэндээ аав маань тэр тайзан дээр гарч ирж чадахгvй, магадгvй ээж
маань ч гэсэн надтай тайзан дээр хамт бус vзэгчийн суудлаас vзэх учир
би тайзан дээр аав, ээжийгээ хайрлаж байгаа мэт харцаар харж чадахгvй.
Тиймээс жvжиглэх асуудал байхгvй л дээ. Гэхдээ харин би vнэн
сэтгээлээсээ маш гоё дуулна. Магадгvй жилийн ємнє би ингэж хэлж
чадахгvй байсан байх, харин одоо бол би сэтгэлээсээ дуулна гэж бардам
хэлж чадна.
-Урлагийн тайзнаа хєл тавьснаас хойш хэдэн жилийн дараа бие даасан тоглолт хийх бэлтгэл хангагдав аа?
-Миний
єссєн орчин, єдий зэрэгтэй дуучин гэж хэлэгдэж байгаа маань яах аргагvй
“Соёл-Эрдэнэ” хамтлагийнхан тэр тусмаа тэдний бэлтгэлийн єрєєтэй
холбоотой. Би ухаан орсон цагаасаа эхлээд л аавыгаа дагаж явдаг
болсон. Урлаг, хєгжим гэдэг бол миний тєлєвшил. Цэцгэнд ус, агаар
хэрэгтэй байдаг бол Хонгор болон манай гэр бvлийнхэнд урлаг маш
хэрэгтэй байсан юм. “Соёл-Эрдэнэ” хамтлаг одоо ч гэсэн “Соёлын тєв
єргєє”-нд харьяалагдаж уран бvтээлээ хийсээр л байгаа. Би ч гэсэн энэ
хамтлагийн хамгийн бага гишvvн нь. Бvр цалин авдаг шvv.
-Аавынхаа
найз нартай холбоотой байдаг уу, уран бvтээлийн ч юм уу аль эсвэл
амьдралд тохиолдсон элдэв зvйлсийн тухай ярилцаж зєвлєгєє, заавар авах
тохиолдол гарна биз?
-Тайзан дээр гарч уран бvтээл хийх юмсан
гэсэн хvсэл арван жилд, оюутны ширээн дээр байхад маш ихээр оргилдог
байсан. Гэвч би тvvнийгээ тэсэж, хадгалдаг байлаа. Тэгээд л
“Отгонтэнгэр” их сургуулиа тєгсєєд дуулж эхэлсэн дээ. Миний єдий
зэрэгтэй яваа аавын маань найз нєхєд, уран бvтээл болон амьдралын
сайхан андуудынх нь ач тус шvv дээ. Дуундаа, тоглолтдоо єєрийнхєє
дотоод сэтгэлийн хvчийг хуримтлуулах тэр бvх болоцоог тэд л надад
олгодог.
-Таны эзэмшсэн мэргэжлийн хувьд
урлагаас тэс ондоо бололтой. Цаашдаа суралцсан мэргэжил, урлагийн тайз
хоёрын алиныг нь сонгох бол?
-Хэдийгээр єєр мэргэжилтэй ч
гэсэн дуучин хэмээн нэрлэгдэж, хvмvvст хvндлэгдэж яваа маань миний
хувь тавилан гэж би боддог. Тиймээс би хувь тавилангаа сєрж, буруу тийш
явалгvй, заасан замаар нь зєв явна гэж боддог.
-Тэр хувь тавиланг таны аав єгсєн болов уу, аавтайгаа дуулж байсан тэр сайхан цагийг эргэн дурсвал?
-Тэгэлгvй
яахав. Аав маань надад тэр хувь тавиланг єгсєн юм. Ухаан орсон
цагаасаа эхлэн аавыгаа дагаж бэлтгэл, сургуулилтад нь явдаг байлаа.
Анх зургаан настай байхдаа тайзан дээр нэг том тоглолтод оролцож байсан
юм.
Олны ємнє анх дуулсан нь тэр л дээ. Тухайн vед аав маань яагаад
ч юм намайг єєрийнхєє хvv гэж хэлэхээс нуугаад “За одоо тэддvгээр
цэцэрлэгийн бяцхан дуучин Баярын Хонгор дуулна” гээд л зарлачихсан.
Єєртэй нь хамаагvй хvн зарлаж байгаа юм шиг л. Тэгсэн ч намайг
тайзнаа гарахад л єєрийнх нь хvv гэдгийг мэдчихсэн юм даа.
Аав
маань намайг тайзнаа гарахын ємнє их зоригжуулдаг байсан. За миний
хvv “будаа болгоорой, бvжиглээрэй” гээд л онгирооно. Би гэж тэр vедээ
мундаг том, бvжигчин хvн болчихно. Эстрад урлаг дєнгєж л хєгжиж,
хvмvvс сонирхож, бас брек бvжиг моодонд орж байсан vе шvv дээ. Миний
хvзvvгээр нэлээд хэд хэдэн гинж зvvж єгєєд, нvдний шил зvvлгэчихнэ.
Уншигчид маань санаж байгаа байх Майкл Жексон шиг араараа гулгаад
бvжиглэдэг байсныг. Тэр бvхнийг аав маань л заадаг байлаа. Одоо миний
санаж байгаагаар тэр vед намайг гурав, дєрвєн удаа дахиулдаг байсан.
-Хэдэн нас хvртлээ “будаа болгодог” байв аа?
-Тэр
vеэс хойш сургуульд ороод, аав маань ч биднийг орхин одсон. Сургуульд
орсныхоо дараа Л.Галмандах багшид шавь орж, “Зvvдний Чингэс” дууг
дуулсан. Тухайн vедээ хvvхдvvдийн дунд нэлээд хит болсон шvv. Есєн
єрлєгтэй чинь vг хаялцаад гээд эхэлдэг. Энэ дуугаараа би олон амжилтад
хvрсэн.
-Аавтайгаа хамт дуулахдаа нэг гитар тоглоод байдаг тэр гитарыг хэн єгсєн бэ?
-”Соёл-Эрдэнэ”
хамтлаг Алма–Аты хотод болсон урлагийн наадамд оролцоод том шагнал
авсан юм. Тэр наадмаас ирэхдээ аав маань надад тэр гитарыг авчирч
єгсєн юм. Аав харангуутаа л миний хvvд яг таарах юм байна гэж их
шохоорхож авсан гэсэн. Гитарын бvхий л єнгє нь дуугардаг, амьд гитар
байсан. Даанч тэр vед дарж чадахгvй, зvгээр л гараа хєдєлгєєд л зогсдог
байлаа.
-Яг тэр их эрч хvчээрээ урлагийн сургуульд суралцах боломж байгаагvй юм уу?
-Байсан
л даа. Яг тэр vед нийгмийн байдал хvнд байсан. 1991 он шvv дээ. Тухайн
vед урлагийг сонирхох хvн тєдий л байгаагvй. Амьдралаа, єнєє
маргаашдаа идэх хоолоо бодож байснаас урлаг гэх хvн их цєєхєн байсан
байх. Намайг єєр сургуульд оруулсан нь миний ээжийн холч ухаан байсан
болов уу. Гэхдээ урлагийн сургуульд сураагvй ч гэсэн би дуулаад л явж
байна шvv дээ.
-Та одоо ээжтэйгээ амьдарч байгаа юу?
-Тиймээ.
-Таны тоглолт ээжvvдэд, тэр тусмаа таны ээжид зориулагдсан шvv дээ. Ээждээ ямар бэлэг барих вэ?
-Миний
ээждээ зориулж бvтээсэн дуу бол миний хамгийн том бэлэг. Хамгийн том
сэтгэл. Би энэ дуундаа ээждээ хэлэх юмсан гэж бодсон бvх vгээ
оруулсан. Ээждээ зориулаад vнэтэй бэлэг ч юмуу авч болох л байсан.
Гэхдээ би сэтгэлээс гарсан тэр сайхан vгтэй дуугаар л ээждээ бэлэг
барихыг хvссэн.
-Та дууныхаа шvлгээс уншигчдадаа хvргэхгvй юу?
-Хоёулаа олон ч саад бэрхшээлийг туулсан сан
Оломгvй амьдралын энэ далайд хоёулаа
Бяцхан завиа хєлєглєн
Хамтдаа тэмvvлсэн сэн гэж хоёрдугаар бадаг нь эхэлдэг.
Энэ
дуугаа бичихдээ амьдралд тохиолдсон бvхий л зvйлээ бодсон. Ээжийгээ
чин сэтгэлээсээ хайрладаг гэсэн санаагаа хэлэхийг хvссэн. Шvлгээ
бичихдээ ямар нэг дvрэм, журам гэсэнгvй. Зєвхєн єєрийнхєє сэтгэлээс
гарч байгаа сайхан vгсийг л бичсэн. Энэ ярилцлагыг уншиж байгаа хэн ч
гэсэн миний тоглолтод ирж зvгээр л сонсоод vзээрэй. Миний дууг
сонсдоггvй хvн байж болно. Гэхдээ энэ дууг нvдээ аниад, ээжийгээ бодоод
сонсоорой, танд нэг зvйл бодогдуулна гэдэгт итгэлтэй байна.
-Таны тоглолтод “Соёл-Эрдэнэ”-ийнхэн оролцоно биз?
-Тэгэлгvй
яахав. Миний тоглолтод бvгдээрээ оролцоно. Рок, попын одууд
оролцоно. Саяхан хамтлагийн маань 35 жилийн ой тохиосон. Тэр vед ямар
агуу уран бvтээлчид болохоо харуулсан. Тэднийг Монголын рок, поп
урлагийн амьд бурхад, ундрага нь гэдгийг vнэхээр ойлгосон. Тэр
тоглолтын vеэр би аавыгаа орлож Т.Ариунаа эгч, Б.Сараа эгч,
Д.Жаргалсайхан ахтайгаа хамтран “Тэмээн жингийн цуваа” дуугаа дуулсан.
Vзэгчид маш сайхан хvлээн авч, бvгд босч хvндэтгэл vзvvлсэн.
-Тоглолтдоо энэ дуугаа дуулах уу?
-Дуулна.
Ер нь энэ тоглолт маань дуулагдах бvх дууны ихэнхийг vзэгчид маань
мэдэх учир би 70, vзэгчид маань 30 хувийг нь дуулаасай гэж би хvсэж
байна.
-Дуучин Хонгор анх аавынхаа
дуунуудыг дуулж олны танил болсон. Цаашдаа ер нь єєрийн гэсэн єнгє
аястай уран бvтээл хийх тєлєвлєгєє бий юу?
-Хєгжим сонирхогчид
тэр тусмаа залуус маань мэдэж байгаа байх, би одоогоор хоёр цомог
гаргаад байгаа. Би анхны цомгоо аавынхаа гэгээн дурсгалд зориулан
гаргасан. Аавын маань дуулдаг байсан дуунууд он цагийн урсгалд хэзээ ч
хуучрахгvй мундаг сайн дуунууд байсан болохоор, тэр дуунуудыг би
ааваасаа хойш дуулсан. Тиймээс сонсогчид маань одоо хvртэл намайг тэр
дуунуудаар хvлээн авдаг. Тэдгээр дуунууд 1960-1970-аад оны vед
зохиогдсон шvv дээ. Гэтэл єнєє цаг vед хvмvvсийн хайртай дуу хэвээр л
байгаа. Энэ цомгоо би 2005 онд гаргаж байсан. Хэдийгээр гурван жил
єнгєрч байгаа ч єдгєє би тэр дуугаар л овоглосоор байна шvv дээ. Хvн
аав, ээждээ хайртай байдаг. Тэгвэл бас дуунд хайртай болдог юм байна,
энэ хайр дурлалдаа олон жил vнэнч байж болдог юм байна гэж би боддог.
Гадаадын дуунуудаас дээр vеийн “Hotel California” ч юм уу, жааз
дуунуудыг одоо болтол хvмvvс сонссоор л байдаг. Тvvн шиг “Аяны
шувууд”, “Сэтгэлийн жигvvр”, “18 нас” зэрэг домог болсон нэлээд олон
дуу байдаг даа. Тэдгээрийн заримыг нь би дуулдаг болохоор єєрийгєє
азтай хvн гэж боддог.
-Та сvvлийн vед дууныхаа vг, аяыг єєрєє зохиодог болжээ?
-Тухайн
дууны цаад утга санаа нь миний зvрх сэтгэлд буусан тохиолдолд би тэр
дууг дуулдаг. Тийм болохоор сvvлд гаргаж буй дуунуудаа єєрєє зохиох
гээд л хичээж байна. Ялангуяа миний сvvлд гаргасан “Тєсєєлєл,
мєрєєдєл” цомогт багтсан ихэнх дууг єєрєє зохиосон.
Т.Гэрэлмаа /2008 оны 3 сарын 1/