Англичууд гэрээгээ түргэвчлэх санал тавилаа

Хуучирсан мэдээ: 2011.01.25-нд нийтлэгдсэн

Англичууд гэрээгээ түргэвчлэх санал тавилаа

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Монголын хөрөнгийн бирж Английн биржтэй хамтарч ажиллах санамж бичгийг Төрийн өмчийн хороо болон Лондонгийн хөрөнгийн бирж групптэй байгуулсан билээ. Санамж бичгийн хүрээнд хоёр дахь гэрээ буюу “Master service agreement”-ыг хоёр тал байгуулж, үүнд хэрхэн хамтран ажиллах тухай нарийн төлөвлөгөөгөө тусгах юм. Тус гэрээг ирэх дөрөвдүгээр сарын 20-нд байгуулах тухай Төрийн өмчийн хорооны Монголын хөрөнгийн бирж ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Чинзориг мэдэгдэж байсан. Тэгвэл англичууд түргэвчилж ирэх хоёрдугаар сард батлах сонирхолтой байгаа тухай эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, 15-20-ны өдрүүдэд гэрээ байгуулах санал гаргаад байгаа ажээ. Мөн гэрээг Монголын хөрөнгийн биржийн ТУЗ болон Лондонгийн Хөрөнгийн бирж  хооронд байгуулах бололтой.

    Одоогийн байдлаар гэрээг ямар нөхцөлөөр байгуулах талаар хоёр тал санал солилцож байгаа. Мастер төлөвлөгөөгөө танилцуулахаар Лондонгийн биржийнхэн Улаанбаатарт хүрэлцэн ирээд буй.

    Б.СҮРЭН

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж