Microsoft монгол бичгээр бичих үйлдлийн систем нэвтрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.02-нд нийтлэгдсэн

Microsoft монгол бичгээр бичих үйлдлийн систем нэвтрүүлжээ

Дэлхий дээр нэг тэрбум гаруй хүн “Microsoft” компанийн Windows үйлдлийн системийг өдөр бүр хэрэглэдэг юм байна. Нэр алдартай энэхүү компаниас өнгөрсөн  оны аравдугаар сарын  22-нд  худалдаанд гаргасан Windows үйлдлийн системийн хамгийн сүүлийн хувилбар болох “Windows 7.0”-д уйгаржин монгол бичгээр ямар нэг нэмэлт фонд, бусад туслах хэрэгсэл ашиглахгүйгээр бичих боломжийг бүрдүүлжээ.
Уг фондоор “Windows 7.0” дээр хэд хэдэн чиглэлд бичих боломжтой бөгөөд “Microsoft” компани ирэх 6-р сард манай улсад “Windows 7.0” шинэ үйлдлийн системийн албан ёсны нээлтээ хийхээр төлөвлөж байгаа талаар  Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газраас мэдэгдлээ. 
Уг үйлдлийн системд монгол бичгийг оруулсан нь үүнийг ашиглан цаашид монгол үндэстний их өв уламжлал болсон босоо монгол бичиг, соёл, түүхээ хадгалж үлдэх, дэлхий дахинд таниулан сурталчлах маш том боломжийг бидэнд олгож байна. Төр, засгаас энэ талаар анхаарч, шат шатны сургуулиудын хичээлийн программд энэхүү үйлдлийн системийг ашиглаж, монгол бичгийн хичээлийг заах бүрэн боломжтой юм байна.

2010 оны 1 сарын 24

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж