Харах хүнгүй болсон, үр хүүхдүүддээ хаягдсан гээд тоочвол амьдралын янз бүрийн гачигдал, зовлонтой өтгөс буурлууд Батсүмбэрийн ахмадын асрамжийн газарт улсын асрамжинд амьдардаг. Тэд монгол улсынхаа хөгжил цэцэгжилтэнд өөрийн мэдэх чадах бүхий л зүйлээ зориулж тодорхой хувь нэмэр оруулсан нь мэдээж.
Өргөн хүрээтэй тэмдэглэн өнгөрүүлдэг үндэсний уламжлалт баяр цагаан сар улам ойрхон хаяанд ирлээ. Энэ жилийн цагаан сар урьд өмнөх жилүүдийн цагаан саруудаас илүү эрт өөрөөр хэлбэл хоёрдугаар сарын хоёронд битүүн болж, гурванд цагаан сар болох нь ээ. Өндөр настан ахмадуудаа энэ л баяраар хүндлэн дээдэлж сургаалийг нь сонсдог, баярлуулдаг эртний уламжлалтай болохоор монголчууд цагаан сарыг хамгийн өргөн тэмдэглэсээр ирсэн.
Өнгөрсөн үеийн түүх, угтах ирээдүйн гүүр болсон олон сайхан буурлуудаа зорьдог монгол заншил бидэнд бий. XVII жарны ТӨМӨР ТУУЛАЙ жил гарахад хэдхэн хоног үлдээд байгаа энэ өдрүүдэд нийгмийн хариуцлагаараа бусад компаниудаа тэргүүлдэг үндэсний шилдэг үйлдвэрлэгч UFC групп “Сар шинэ Халуун сэтгэл” аяны хүрээнд Батсүмбэрийн асрамжийн газрын ахмадуудад гэнэтийн бэлэг барилаа.
UFC группийн залуучууд МУГЖ Цэрэндарьзав гуайтай хамт зочилжээ. Ахмадууд хайртай жүжигчнийхээ урлагийн тоглолтыг үзэж, залуучуудын сэтгэлийн дулаанд хэсэгхэн дулаацаж тэдний бэлдсэн “Алтангадас” гарын бэлгийг хүртсэн.
Өндөрнастан.Галт:
Би энэ асрамжийн газарт 1999 онд ирээд одоо 12 жил болж байна. Асрамжийн газраа маш сайхан байдаг. Үр хүүхэдгүй ганцаараа. Хотод 2 ах маань байдаг. Хааяа хот орохоороо очох юм даа.
Бид чинь шинийн нэгэндээ энэ хоолныхоо зааланд цугларч байгаад л золгодог. Энэ удаа ахмадууд бидэнд ирж сэтгэлийн дэм өгч, сар шинийг угтан бэлэг өгсөн хүүхдүүд та бүхэнд баярлаж талархаж байна. Урт удаан наслаарай хүүхдүүд минь.
Хүний мөрөөсөл болсон, хүүхэд шиг уйлж сэтгэлээ онгойлгосон, түүхийн хуудсын нэгээхэн хэсэг болсон Батсүмбэрийн ахмадууд UFC группийн залуучуудтай нэг өдрийг баяр баяслаар дүүрэн өнгөрүүллээ.