Японы өдөр тутмын "Nikkei" хэвлэлд мэдээлснээр "Toyota Prius 2010" автомашин 2009 оны туршид Японы авто зах зээлд борлуулалтаараа тэргүүлжээ. Тодруулбал, 2009 онд "Toyota Prius" автомашины борлуулалт өмнөх жилээс гурав дахин нэмэгдэж, дотоодын хэмжээнд нийт 208876 ширхэг борлогдсон байна. Гурав дахь удаагаа шинэчлэгдэн гарсан "Prius" автомашин нь шатахуун болон цахилгаан хөдөлгүүрийн хамт илүү хүчирхэг болсноос гадна хорт утаа ялгаруулах коэффициент нь багасч, мөн автомашины жин багассан нь хэрэглэгчдийн сонирхлыг татаж байгаа юм. Хэдийгээр автомашины борлуулалт туйлын сайн байгаа хэдий ч "Toyoto Motor" компани борлуулсан нэг ширхэг "Prius" тутмаас 2100 ам.долларын цэвэр ашиг олдог байна. Анх дэлхийн авто зах зээлд хөл тавьснаас хойш нийт 1.25 сая "Prius" борлогдсон бөгөөд "Toyota"-гийн хамгийн шилдэг борлуулалттай автомашин болно гэдэгт компанийн удирдлага итгэлтэй байгаа гэнэ.
2010 оны 1 сарын 12