“Toshiba” 2-D хөтөлбөрийг 3-D руу хөрвүүлэх чадвартай зурагт бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.02-нд нийтлэгдсэн

“Toshiba” 2-D хөтөлбөрийг 3-D руу хөрвүүлэх чадвартай зурагт бүтээжээ

Технологийн салбарт байр сууриа эзэлсэн “Toshiba” компани 2-D хөтөлбөрийг өндөр нягтаршил бүхий 3-D буюу гурван хэмжээст график руу хөрвүүлж, үзэгчдэд хүргэх хүчин чадалтай “ухаалаг” хэмээн нэрлээд буй зурагтаа олон нийтэд танилцууллаа. ZX900 серийн Cell TV нь 55 ба 65 инчийн гэсэн хоёр хувилбар байх бөгөөд энэ оны сүүлчээр худалдаанд гаргах гэнэ. Компанийн зүгээс мэдээлж буйгаар дээр дурдсан LED TV нь спортын тоглолт, тэмцээн уралдаан, кино, видео тоглоом гээд ямар ч төрлийн 2-D контентийг 3-D бодит дүрс рүү шилжүүлэх чадвартай юм. Уг зурагтын хамгийн гол, онцлох зүйл гэвэл мэргэжлийн төвшинд ашиглагддаг PC болон өндөр үзүүлэлт бүхий тоглоомын консолд байрлуулдаг мультимедиа чип бөгөөд хурд, хүчний тал дээр энгийн зурагтын горимтой харьцуулахад 143 дахин илүү байх ажээ. Түүнчлэн зурагтаа компьютертай холбосноор хүссэн медиа файлыг зурагтын хатуу дискэнд хадгалж, улмаар зурагтынхаа дэлгэцэнд өөрийн зураг, видео зэргийг гаргах боломжтой. Мөн интернэтэд холбогдох боломжтой учир “Netflix”, “Pandora” зэрэг онлайн телевизийн үйлчилгээнд холбогдох давуу талтай бөгөөд энгийн вэбкамераас хэд дахин илүү чанарын төвшинд видео дуудлага хийх боломжтой гэнэ.

2010 оны 1 сарын 7

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж