Тэрээр өнөөдөр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нэр төрийг нь сэргээх, дурсгалыг нь мөнхжүүлэх, хэлмэгдэгсдэд нийгмийн халамжийн туслалцаа үзүүлэхэд идэвхи зүтгэл гарган ажиллаж байгаа зарим хүмүүст Комиссын шагнал гардуулах үеэр энэхүү тэмдэглэсэн юм.
Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын даргын шийдвэрээр Улсын Ерөнхий Прокурорын Цагаатгалын асуудал хариуцсан хяналтын прокурор Р.Мөнхтариа нарын зэрэг хүмүүсийг Комиссын Хүндэт жуухаар, ТЕГ-ын тусгай архивын дэд дарга Ш.Цогтбаатар, Өмнөговь аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын нарийн бичгийн дарга Д.Мядагсүрэн нарын зэрэг хүмүүсийг Комиссын Хүндэт үнэмлэхээр тус тус шагнасан байна гэж Комиссын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.