Монгол эрдэмтэн Антрактидыг судлав

Хуучирсан мэдээ: 2011.01.25-нд нийтлэгдсэн

Монгол эрдэмтэн Антрактидыг судлав

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард монгол эрдэмтэн, шинжлэх ухааны доктор Л.Дүгэржав Испани, Болгарын эрдэмтдийн багтай хамтран Антрактид тивд судалгааны ажлаар 45 хоног явсан билээ. Л.Дүгэржав доктор нь Монгол Улсаас Антрактид тивд судалгаа хийж байгаа дөрөв дэх хүн юм. Испани, Болгарын судлаачидтай хамт геологи, цаг уурын судалгааны ажлаа амжилттай дуусгаад Кин Жорж  арлаас  тав хоног хөлөг онгоцоор явж Чили улсад ирээд байгаа аж. Энэ удаагийн судалгааны ажил нь дэлхийн цэвэр усны 80 хувийг эзэлдэг Антрактид тивийн  цэвэр усны нөөц болон газар доорх баялгаас монголчууд эзэмших боломжийг судлах зорилготой байжээ. Эрдэмтэн Л.Дүгэржав удахгүй эх орондоо ирэх юм.

    М.Урин

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж