Хуучирсан мэдээ: 2010.03.02-нд нийтлэгдсэн

Гуравдугаар сарын 3

Гуравдугаар сарын 3-ны баяр

Болгарыг чөлөөлөх тулалдаанд амь үрэгдсэн Оросын 200 мянган цэрэгт зориулан Хувилгаан Александр Невскийн сүмийг София хотноо босгосон юм

Энэ өдөр Османы дарлалаас чөлөөлөгдсөний (1878) ойг Болгарт тэмдэглэдэг. Тус орны 1396 оноос хойш эзэгнэж байсан туркуудыг 1877-1878 оны Орос-Туркийн дайнд Орос ялсанаар хөөн гаргах боломжтой болжээ. М.Собелевын командалсан Оросын армийн түрүүч отрядууд Балканыг даван гарсаны дараа тэр үеийн Туркийн нийслэл Стамбул  хотын ойролцоо гарч очих үеэр тэндээс 15 км-ын зайтай Сан-Стефано гэдэг газар энхий гэрээнд гарын үсэг зуран тэнд “Болгар нь христийн Засгийн газартай, өөрийн үндэсний армитай өөрийн захиргаатай улс болоод Туркт нөхөн төлбөр төлж байх болно” гэсэн заалтыг оруулж өгсөн байлаа. Тэр нь тусгаар тогтнолын де-факто байсан ба 1908 онд тус орон тусгаар тогтносон де-юретай болсон юм. 1879 оны долдугаар сар хүртэл Болгарыг  Оросын армийн түр захиргаа захирч байлаа. Тэр үеэр орчин үеийн Болгар улсын үндэс суурийг тавьжээ. Бүх нийтийн цэрэг татлагад үндэслэсэн үндэсний арми үүсэв. Ардын сургуулиуд болон нийтийн номын сангууд нээгдсэн байна. Дээд шүүх мөн Болгарын ардын банкыг байгуулжээ. 1879 онд Тырново хотноо Үндсэн хуулийг  баталсан байна.

Өдрийн ишлэл

“Эрчүүд ганц үгийг ойлгохгүй, бид ганц ч үгэнд нь итгэхгүй”
(Лев Толстой хамжлагат тариачдыг чөлөөлсөн тухай 1861 оны гуравдугаар сарын 3-ны буюу хуучин тооллоор хоёрдугаар сарын 19-ны хааны гарын үсэг зурсан тунхаглалын тухай ингэж хэлж байжээ.)

Хамжлагыг халсан тунхагт Шар тосны баярын өмнө гарын үсэг зурсан байв. Гэхдээ баяраар согтуу тариачид самуун өдөөж магадгүй хэмээн баримтыг зөвхөн хоёр долоо хоногийн дараа зарлажээ. Тунхагийн дагуу хамжлагаас 23 сая 100 мянган хүн чөлөөлөгдсөн байна.

Үйл явдал

1585 он. Софоклын “Эдип хаан” эмгэнэлт жүжгийн тоглолтоор Венеци хотоос баруун тийш 60 км-ын цаана байдаг Виченцо хотноо “Олимпико” (Teatro Olimpico) театр нээгджээ. Урлаг судлаачдын нэгдсэн саналаар театрын барилга нь хожмын сэргэн мандлын үеийн уран барилгач, классицизмыг үндэслэгч Андреа Палладиогийн (1508–1580) хамгийн төгс бүтээл болжээ. Палладио барилгын ажлынхаа төгсгөлийг үзээгүй нас барсан ба түүнийг нь өөр нэг нэртэй мастер Винченцо Скамоцци (1552–1616) дуусгасан байна. Түүхэнд анхных болох мянган суудалтай театрын хаалттай байшинд хуучин модон конструкцийг нь эвдэхгүй гээд дулаалгын систем оруулаагүй учир одоо түүнийг зуны театр болгон ашиглаж байгаа ажээ.

1802 он. Сонгодог хөгжмийн хамгийн алдартай бүтээл Людовик ван Бетховены 14 дүгээр яруу тунгалаг найраг хөгжим буюу “Сарны” соната до-диез-минор (опус 27, № 2) Вена хотноо анх тогложээ. Төгөлдөр хуурын  гоцлолын хөгжимд “Сарны” гэсэн романтик дагавар нэрийг хөгжмийн зохиолчийг нас барсаны дараа Германы яруу найрагч, шүүмжлэгч Людовиг Рельштаб дагалдуулсан гэдэг. Агуу хөгжмийн зохиолч өөрийн хөгжмийг язгууртан гарлын гэр бүлийн 16 настай охин, гүнгийн хатагтай Жульетта Гвичардид зориулсан байна. Дипломат эцэг нь тэр охиныг 1800 онд Венад авчирчээ. Бетховен бүсгүйд үнэ хөлсгүйгээр төгөлдөр хуурын хичээл заадаг байсан ба тэдний хооронд романтик сэтгэл үүссэн ч бүсгүй 1802 онд граф Венцель Галленбергтай гэрлэсэн байна. Бетховенд тэр нь хүндхэн цохилт болсон ажээ.

1923 он. Time сэтгүүлийн анхны дугаар гарчээ. Бритон Хэден (1898–1929) ба Генри Люс (1898–1967) хоёр уг сэтгүүлийг үндэслэн гаргасан юм. Хэденыг нас барсны дараа Люс алдаршиж байсан сэтгүүлээ үргэлжлүүлэн гаргаж байлаа. 1930-аад онд мэдээний энэ сэтгүүлийн том амжилт нь Люст шинээр 1930 онд “Fortume”, 1936 онд “Life”, 1956 онд “Sports IIIustrated” сэтгүүлүүдийг бий болгох боломжийг өгсөн байна. Өдгөө “Time” нь Гери Люсийн ач хүү III Люсийн AOL Time Warner медиа вант улсын бүрэлдэхүүнд багтдаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж