Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч хоккейны бооцооныхоо амлалтыг биелүүлэхээр яарсангүй

Хуучирсан мэдээ: 2010.03.02-нд нийтлэгдсэн

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч хоккейны бооцооныхоо амлалтыг биелүүлэхээр яарсангүй

АНУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Роберт Гиббс Канадын Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Димитри Судаст Ванкуверийн олимпийн АНУ-Канадын хоккейн тоглолтын үеэр тавьсан бооцооны амлалтаа биелүүлэхээр яарсангүй. Аль хожсон талынхаа хоккейчдын өмсгөлтэйгөөр тэд 15 минут телевизийн камерын өмнө зогсох ёстой байжээ. Гуравдугаар сарын 1-ний хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлчид Гиббсийг канадын өмсгөлтэй гарна гэж хүлээж байсан нь талаар болов. Харин тэр канадын хоккейчдын өмсгөл ирж яваа гэж хариулжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж